Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10.00 цагт Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ.
Шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан хуваарийн дагуу улс орон даяар зэрэг зохион байгуулж байна.
Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 14211 төгсөгчөөс 13533 суралцагч монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж, 13530 нь шалгалтад тэнцсэн.
Нийслэлийн хэмжээнд 2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 15700 хүүхэд бүртгүүлсэн байна.
Нийслэлд 22 байршилд элсэлтийн ерөнхий шалгалтын төв ажиллана.
Шалгуулагчид шалгалт болохоос нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх ёстой бөгөөд шалгалтын үеэр Боловсролын үнэлгээний төвөөс харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгөх тул үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг зөвлөе.