Тоон гарын үсгийг 202.834 иргэнд олгосон байна

Улсын Их Хурлаас 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, эцэслэн баталсан билээ. Уг хууль 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлснээр Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг таван жилийн хугацаагаар олгох, иргэний үнэмлэхийн санах ойд үнэ төлбөргүй байршуулахаар тусгасан.

Үүний дагуу тоон гарын үсгийг өнгөрсөн тавдугаар сарын 2-ноос эхлэн 16-аас дээш насны иргэдэд олгож эхэлсэн. Энэ  сарын 21-ний өдрийн байдлаар 202.834 иргэнд тоон гарын үсэг олгосон байна.

Цахим гарын үсгийн тухай хуулийн зургадугаар зүйл. Тоон гарын үсгийг хэрэглэх

  • 6.1.Энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид "тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэх/-ээс олгосон тоон гарын үсгийн гэрчилгээгээр баталгаажсан тоон гарын үсгийг ердийн гарын үсэгтэй адил хүчинтэйд тооцно.
  • 6.2.Тоон гарын үсгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс олгосон тоон гарын үсгийн гэрчилгээ бүхий иргэн, хуулийн этгээд хэрэглэж болно.
  • 6.3.Төрийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой бусад хуулийн этгээд цахим баримт бичгийг бусдад шилжүүлэх, дамжуулахдаа зөвхөн тоон гарын үсэг хэрэглэнэ.
  • 6.4.Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журмыг Засгийн газар батална.
  • 6.6.Тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч нь хуулийн этгээд бол цахим баримт бичигт тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны тоон гарын үсгийг хэрэглэнэ.
  • 6.7.Тоон гарын үсгийг хэрэглэхтэй холбогдсон, энэ хуулиар нарийвчлан зохицуулаагүй харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.