С.Энхтайван: Эх оронч сэтгэлгээг суулгаж байж улсын хөгжил хурдасна
Энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” булангийнхаа зочноор Сэлэнгэ аймгийн Хөтөл буюу Сайхан сумын Засаг дарга С.Энхтайваныг урьж ярилцлаа. Сайхан сумын хувьд 10 мянга орчим хүн амтай. Томоохон үйлдвэрүүд төвлөрсөн, дэд бүтэц хөгжсөн гэдгээрээ онцлогтой. Харин Хөтөл гэх их айлыг авч яваа С.Энхтайваны хувьд 2010 онд автын осолд орж маш хүнд гэмтэн Дарханы эмнэлэгт хоёр сар орчим хэвтсэн байна. Энэ хугацаанд Хөтөлийн ард түмэн түүнд сэтгэлийн тэнхээ хайрлаж, өдөр бүр эргэж, Дарханы эмнэлгийхнийг “хашраасан” гэдэг. Энэ байдал нь ч түүнд итгэл, сэтгэлийн тэнхээ хайрлаж, өнөөдөр тус сумын иргэдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж явна. Ингээд түүнтэй тус сумын хөгжил хийгээд улс орны хөгжлийн гарцын талаар ярилцсанаа хүргэж байна.

-Хөтөл гэх их айлыг удирдаж яваа хүний хувьд Засаг даргын аж­лыг авснаас хойш олон аж­лыг хийсэн гэж иргэд хэлж бай­­на. Ер нь та анх ажлаа юунаас эхлүүлж байв. Эндээс ярилц­лагаа эхлэх үү?

-Эхний ээлжинд нүдэнд  хараг­даж гарт баригдах, чанартай ажил хийх чиглэлийг барьж ажилласан. Түү­нээс биш бид цалин тэтгэврийг өөрийн дураар нэмж чадахгүй шүү дээ. Намайг ажил авч байхад Хөтөлийн орон сууцнуудын дээвэр шүүрэн шанага шиг болсноос гад­на байрнуудын гадна өнгө засал гэх мэтээс эхлүүлээд гудамжны гэ­рэлтүүлэг, зам, дэд бүтэц рүү анхаарал хандуулан ажилласан. Цаашид Орон нутгийг хөгжүүлэх сантай болсноор иргэдийн эрүүл мэндэд анхаарал хандуулах бол­сон.

Үүнээс гадна гол анхаарал хан­дуулж байгаа зүйл нь ард түм­нийг соён гэгээрүүлэх. Богдын ном, сургаалд “Цөвүүн цаг” гэж бич­сэн байдаг даа. Цөвүүн гэдэг маань хүний сэтгэл цөвдсөнийг хэлдэг юм байна. Өөрөөр хэлбэл, сайн сайхан зүйл байсаар байтал түүнийг олж харахгүй, билгийн  нүд­гүй болсон. Хүний хийж бү­тээсэн зүйлийг муулж байж сэт­гэл нь амарч, нэг ёсны муу хэлж сэтгэлийн таашаал авч бай­на гэсэн үг.

Одоо үед ийм хүн олон болжээ гэж бодож, соён гэгээрүүлэх ажлыг хийх ёстой юм байна гэж бодсон. Тиймээс иргэд рүүгээ энэ чиглэлийн аж­лыг хийж эхэлсэн. Эхэндээ со­нирхолтой зүйл ажигллагддаг юм байна. Хамгийн энгийн жишээ гэ­хэд төрийн албан хаагчид үйл лай­гаа эдэлж, элдвээр хэлүүлж, идсэн ууснаараа хэлүүлж бай­на. Тий­мээс энэ сэтгэлзүйг өөрчлө­хийн тулд Хөтөлийн хөгжлийн сан, Дэлхийн зөн олон улсын бай­гууллагатай хамтран лекц, сургалт сур­талчилгаа зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд иргэд үүргээ мартаж, эрхээ хэтрүүлж эдлээд байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, үүргээ биелүүлэхгүй байж эрхээ эдлэх гэж дайрах болж. Тиймээс үүргийг нь биелүүлэх үүднээс энэ чиг­лэлийн ажлыг хийж байна. Мөн миний хувьд ямар нэгэн бү­тээн байгуулалтын нээлтэд орол­цож үг хэлэхдээ заавал “Энэ сай­хан зүйлийг хамгаалаарай. Эв­дэж сүйтгэж болохгүй шүү” гэж хэлдэг.

Эхлээд энэ үгэнд ир­гэд дургүйцдэг байсан бол одоо харин “Нээрээ үнэн юм бай­на” гэдэг утгаар нь хүлээн авч, тухайн эд зүйлийг хамгаалж тор­дож байна. Энд нэг жишээ хэ­лэхэд өнгөрсөн жил манай Ус сувгийн байгууллагын үйл ажил­лагаа хэвийн ч санхүү  маш хүнд­рэлтэй байсан. Энэ нь юунаас бол­сон гэхээр оршин суугчид ус­ны мөнгөө өгөөгүйн улмаас 700-800 сая төгрөгийн өр үүссэн.

Тий­мээс энэ байдлыг цэгцлэхийн тулд өнгөрсөн зун долоо хоног ир­гэдийн байрны усыг хаасан. Ин­гэхэд их сонин зүйл болдог юм билээ. Иргэд бухимдаж, манай тамгын газар орж ирэх байдал над дээр нэг ч хүн орж ирэх нь битгий хэл утсаар ч яриагүй. Гэтэл аймгийн тамгын газрын дарга руу олон хүн залгаж учир байдлыг нь асуусан байсан.

Үүнийг ч зохицуулахыг аймгаас үүрэг болгосон ч надаас ямар ха­риулт сонсохоо Хөтөлийн иргэд мэ­дэж байгаа учраас асуудлыг цэг­цэлсэн гэхэд болно. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр үүрэг хариуцлагын тухай зүйл яри­хаар иргэд ойлгодог. Тиймээс л тархинд нь юм хийх, хөгжүүлэх тал руу л ажиллаад байна. Амны бил­гээс ашдын билэг гэдэг шиг мон­голчууд сайхан зүйл ярьж байж ажил урагшилна. Тиймээс ч Хө­төл хотын иргэдээ гэгээрүүлэх тал руугаа түлхүү ажиллаж бай­на.

-Танай суманд цемент шо­хойн маш том үйлдвэр бай­хаас гадна олон компани үйл ажил­лагаагаа явуулж байна. Дээ­рээс нь дэд бүтэц сайн хөг­­жиж. Үүнийг дагаад ир­гэ­дийн суурших байдал нэмэг­дэж бай­на. Гэхдээ нэг зүйл ажиг­лагд­сан нь худалдааны сүлжээ тааруу байх шиг санагдлаа?

-Ирэх хавраас бид Европ стандартын хороолол байгуулж, үүнийгээ түшиглэн олон улсын сүлжээ рестораны салбар болон худалдааны төвийг байгуулахаар хөрөнгө оруулагчидтай хэлэлцэж байна. Ингэснээр бид сайхан амьдрах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, хөтөлчүүд цалингаа буухаар Дархан явах бус, эндээ худалдаа хийдэг тэр л орчинг удахгүй бүрдүүлнэ.

-Танай Засаг даргын Тамгын газар олон залуу боловсон хүчинтэй юм байна. Нэг талаас харахад залуус Хөтөл хотын ажлыг авч явж чадаж байгаа болов уу гэж бодох ч нөгөө талаас залуусыг дэмжиж байгаа нь сайхан харагдаж байна?

-Гэрийн боловсрол зөв олсон хүн цаашаа зөв явдаг юм байна. Ер нь хүмүүст итгэх хэрэгтэй. Манай Тамгын газрын ажилчид долоо хоног бүрийн даваа гарагт нэгдсэн хурал хийдэг. Энэ үеэр хүн бүр хийсэн ажлаа танилцуулж, цаашид хэрхэхээ ярилцдаг. Гэхдээ миний хувьд тус хуралд нэг их ороод байдаггүй ч орох үедээ сурган хүмүүжүүлэх талын зүйлийг их хэлнэ дээ.

Үйлдвэрийн даргыг 300 ажилчин харж байгаа бол Тамгын газрын ажилчдыг 10 мянган хүн харж байна. Өмссөн хувцас хунараас эхлүүлээд өөрийн дааж авсан  ажилдаа хариуцлагатай байгаарай, хоорондоо эвтэй найртай, багаар ажиллаж сургах тал руу ярина. Ер нь залуу хүмүүст итгэх хэрэгтэй.

Засаг дарга бүх ажлыг хийх, шийдэх мэтээр өөртөө төвлөрүүлж болохгүй. Байгаль орчин, газрын албаны ажлыг хариуцах хүнд нь өгч, хариуцлагатай ажиллуулах ёстой. Манай Засаг даргын Тамгын газрын залуус маш хичээнгүй, ажилдаа хариуцлагатай. Энэ ч утгаараа урлаг, спортын тэмцээнд манлайлан оролцдог.

-Өнгөрсөн жилээс эхлэн орон нутагт өөрсдөө хөрөнгөө зарцуулах эрхийг шилжүүлсэн. Үүнийг дагаад иргэд сумын хөрөнгийг хэрхэн зарцуулах асуудалд оролцож нэг талаар эрхээ эдэлж байна. Харин Хөтөл тосгоны хувьд 2015 оны төсөв хэрхэн батлагдах шинжтэй байна. Мэдээж өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн ажлыг энэ жил, ирэх жил гүйцээх нь мэдээж болов уу. 2015 оны зорилтын талаар сонирхвол?

-2015 онд Орон нутаг хөгжлийн санг үргэлжлүүлэх тухай мэдэгдсэн. Гэхдээ өмнөх жилүүдийг бодвол хөрөнгө нь бага орж ирэх мэдээлэл байна. Бидний хувьд өнгөрсөн жил Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах вэ гэдгээ иргэдээс асуусан. Тодруулбал, нийгэм, дэд бүтэц, тохижилт, байгаль орчны чиглэлд ийм ийм ажил хийнэ гэх мэтээр жагсааж иргэдээр сонгуулсан. 

Үүнээс гадна Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зөвлөлтэй уулзаж, тэдэнд чиглэсэн ямар ажил хийлгэх талаар ярилцсан. Тухайлбал, хөлбөмбөгийн талбай, спорт заал, сургуулийн радио гэх мэт санал солилцож, хүүхдүүдээс мөн л санал авсан. Мөн гэр хорооллын хүүхдүүдийг тоглох талбайтай болгох, хаус хороололд амьдрах иргэдийн хүсэл их байгаагаас үүдэн тэдгээр иргэдийн хүслийг биелүүлэх зорилт тавьсан. 

Үүнийг маань ч гэсэн хөрөнгө оруулагчид дэмжээд байна. Дээр хэлсэн сургууль доторх радио ажиллуулна гэдэг нь хүүхдүүд завсарлагаанаар бужигнах бус өөрсдөд нь зориулсан зүйлийг сонсох, мэдээлэл авах хэрэгтэй учраас энэ ажлыг хийнэ. Ингэж байж л ажил урагшилна шүү дээ. Мөн энд нэг зүйлийг хэлэхэд УИХ-ын гишүүн С.Баярцогттой хамтарч сумынхаа хүүхдийн паркийг сайхан болгохоор болсон.

Үүнийг дагаад ч ажлын байр нэмэгдэхээс гадна манай сумаар дайрах иргэд хүүхдээ тоглуулж, нэг ёсны хөрөнгө оруулалт болно шүү дээ. Энэ саналаа аймгийн Засаг даргад хэлж, хөрөнгө гаргуулах тухай мэдэгдсэн. Үүнийг дэмжихээ ч илэрхийлсэн. Манай хүүхдийн паркийн хувьд өмнө нь орос ах нарын хийсэн зүйл байгаа ч одоо хуучирсан. Харин үүнийг одоо л сэргээж сайхан болгох цаг нь болсон.

-Хаус хороололтой болно гэлээ. Танай суманд байшин барих барилгын материалыг маш хямдаар авах боломжтой байна. Өөрөөр хэлбэл, маш бага зардлаар өөрийн хүссэн орон сууцтай болох нь. Тэгвэл үүнийг найман хувийн зээлд хамруулах талаар хэрхэн ажиллаж байна вэ?

-Энэ талаар бодож санаж байгаа ажил бий. Манай Хөтөлд дөрвөн төрлийн банк үйл ажиллагаа явуулж байна. Ингэснээр энэ салбарт өрсөлдөх чадвар нэмэгдэж, үүнийг дагаад иргэдэд ашигтай тал гарч байна гэхэд болно. Тиймээс банкууд болон Төрийн орон сууцны корпораци манай суманд ирж, судалгаа хийж, зээл олгох боломж бололцоо байгааг хэлсэн. Тиймээс бид иргэдээ уян хатан нөхцөлтэй зээлд хамруулах үүднээс энэ талын ажлыг анхаарч хийнэ.

-Ингэхэд таныг анх ажил авч байхад иргэдийн хадгаламж хэр байв. Иргэдийн амжиргааны төвшин хэр байгааг та харж л байгаа шүү дээ?

-Хөтөл тосгонд үйл ажиллагаа явуулж байгаа банкуудаас жилд нэг удаа энэ талаархи мэдээллийг авч хардаг. Сүүлийн жилүүдэд иргэдийн мөнгөн хадгаламж өссөн мэдээлэлтэй байна. Иргэдийн хувьд ч гэсэн банкинд итгэх итгэл нь нэмэгдэж. Манай Хөтөлд үйл ажиллагаа явуулж байгаа “Хаан” банк мөнгөний эргэлтээрээ улсдаа ч дээгүүрт ордог. Иргэдийг нутгаа гэсэн сэтгэлтэй болгох, нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэх үүднээс л мөнгийг нутагшуулах зүйлийг бодож байгаа. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэнчлэн иргэд маань цалингаа аваад Дарханд аваачиж үрэх бус сумынхаа дэлгүүрт хөрөнгө оруулах нь  хөгжлийн нэг гарц.

-Иргэдийн хувьд цалингаа буухаар Дархан руу явдаг юм байж. Тэгвэл Сайхан сум өөрөө өөрсдийн хэрэглээг хангах боломж хэр өндөр байна вэ?

-Талх нарийн боовны үйлдвэрийн тухайд өөрсдийгөө хангах боломж өндөр. Мөн “Дорнын зам” компани гурилын үйлдвэр байгуулсан. Үүнээс гадна н.Самданмягмар гэх иргэн маш олон тахиатай. Өндгөөр сумын иргэдийг хангаж чадаж байна гэхэд болно. Энэ мэтчилэн өөрсдийн дотоодын хүсний хэрэгцээг хангах боломж өндөр байна. Олон ч сайхан хоолны газрууд үйл ажиллагаа явуулж байгаа.

-2013 онд иргэдээс Сум хөгжүүлэх сангийн мөнгөөр олон ажил хийх саналыг хэлж байсан бол энэ жил тэр ажил биеллээ олж байгааг та хэлж байна. Тэгэхээр энэ сан орон нутагт үнэхээр хэрэгтэй, Засаг даргын Тамгын газарт үүнийг хий гэж даалгахын оронд өөрсдийн үүрэх ачааллыг бий болгож байна уу?

-Эхлээд Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр иргэдийн саналын дагуу яг ийм ийм ажил хийнэ гэж тодорхой ажлуудаа шийдэж байгаа юм. Харин энэ жил иргэдээс санал авахдаа энэ чиглэлээр ажил хийнэ гэхгүй зүгээр хоосон цаасыг бөглүүлсэн. Гэтэл иргэдийн зүгээс хийлгүүлэх ажил цөөрч өөрсдийн хариуцлага талаас их зүйлийг ярьж байгаа юм. Энэ бол маш том дэвшил.

-Сүүлийн жилүүдэд газар тариалан хөгжиж буй газар нутагт малчин, тариаланч нарын хооронд үйл ойлголцол үүсээд байгаа. Таны хувьд энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?

-Манай сумын Номгон тосгон маань газар тариалангийн бүс нутаг гэж явдаг. Энэ үүднээс Номгон багийн нээлттэй хаалганы өдөр болон хөдөлмөрчтэй уулзах уулзалт дээр би нэг үгийг хэлдэг юм. Энэ нь “Нийгэм өөрчлөгдсөн. Үүнийг дагаад харилцаа, өмч өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, бүх зүйл өөрчлөгдсөн. Харин манай иргэдийн сэтгэхүй өөрчлөгдөхгүй байна. Монгол Улсын Үндсэн хуульд мал төрийн өмчид байна гэж заасан ч тэр мал таны хувийн өмч. Гэтэл тариа стратегийн хүнсний бүтээгдэхүүн мөн ч хувь хүн таны бизнес.

Ингээд үзэхээр хоёулаа хувийн бизнес болоод байна. Энэ нийгэмд хувийн бизнесийг төрөөр далайлгаж зохиуцуулж болохгүй. Тиймээс өөр өөрсдийн зүйлдээ эзэн болж сур” гэж хэлдэг. Ингэж хэлэхгүй болохоор тариаланчид малчид өөрсдийн тэр асуудлыг зохицуулах тал дээр анхаарахгүй. Харин төрөөс үүнийг зохицуулж өг гэж дайраад байгаа юм. Эцсийн дүндээ  тариаланч малчин хоёр ингэж яриад ирэхээр Засаг дарга би мал хариулагч, эсвэл ногоо харагч  болох ч юм шиг болсон учраас нэгэнт та нар үүгээр амьдралаа залгуулж байгаа учраас хоорондын харилцаагаа л зохицуулах ёстой гэдгийг хэлсэн.

Иймээс энэ тал дээр харьцангуй гайгүй болсон гэхэд болно. Үүнээс гадна сүүлийн үед газар тариаланд орж байгаа залуусын сэтгэхүй их өөр болж. Дарханы Ширээ нуруунд тариалан эрхэлж байгаа Инсата гэх компани байна. Тус компанийн тариалангийн талбай айлууд, малын бэлчээртэй залгаа учраас үүнийг шийдэх, гарах гарцыг компанийн удирдлага залуу маш сайн олсон байгаа юм. Тэр нэг мотоцикльтой хамгаалагч авчихсан. Тэр хүн нь тариалангийн талбайгаа тойрч эргэнэ.

Ингэхдээ ус, ундаа, тамхи зэргийг мотоцикльтоо тохоод л мал хариулж байгаа хүмүүстэй уулзаж, тамхилж, цангаж байгаа бол ус өгөх гэх мэтээр ярилцан, энэ зуураа тариалангийн талбай руу малаа битгий орууллаарай гэдгийг захиж байгаа юм. Гэтэл үүнээс хойш Ширээ нуурын айлын мал нь нэг жимээр явж, усандаа очоод буцдаг болсон. Үүнээс  харахад хүмүүс  хоорондын харилцаа л чухал байгаа юм. Тэд хэн хэнийгээ ойлгож, малчид нь малаа мэдэж, тариаланчид үр тариагаа мэдэж болж байна шүү дээ.  Гэтэл үүнд төр засаг оролцоод хутгалдаад байж болохгүй шүү дээ.

-Таны хувьд анхан шатны нэгжийг удирдаж байна. Улсын хөгжил нийслэлээс гэх үг байдаг ч одоо үед хөгжил сумаас эхлэх болж. Анхан шатны нэгжийг удирдаж байгаа хүний хувьд хөгжлийн талаар юу хэлмээр байна вэ?

-Хүн оюун ухаанаараа гэгээрэх ёстой. Ингэж  байж л эх орон хөгжинө. Бид алтаа ухаад уул уурхайгаа дагаад өндөр хөгжилд хүрэх байсан бол тэр цаг аль хэдийнэ ирэх байсан. Хамгийн ойрын жишээ гэхэд Солонгос улсын иргэд ээмэг,  бөгжөө эх орныхоо төлөө өгч, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн гэдэг шүү дээ. Тэгэхээр эх оронч сэтгэлгээг гүн суулгаж байж эх орон хөгжинө. Мэдээж нийгэм дэвшиж байгаа үед эх оронч сэтгэлгээ нэмэгдэж байгаа.

Сайн хөгжихөд боловсролоос эхлээд олон зүйл хэрэгтэй ч хамгийн түрүүнд хүний гэгээрэл хэрэгтэй. Саяхан Улаанбаатар хотод хогны уутны хэрүүл их боллоо. Гэтэл манай Хөтөлийн иргэд тэр хогны уутыг мөнгөөр худалдаж аваад хогоо уутанд хийгээд хэвшчихлээ. Нийслэлийн иргэдэд хогоо үнэгүй уутанд хийж сур гэсний төлөө их хэрүүл үүсгэж байсан. Миний бодлоор бол иймхэн зүйлээр хэрүүл хийгээд шүүмжлээд байвал улс хөгжихгүй гэж боддог юм.

Монголын мэдээ
Э.Пагма
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • enhee 2014-12-09 10:48:37
    hutliin tsement shohoin uildberiig shoobdortoi hubaaj idsen nugelten dee bayartsogtiin bugsnii alchuur daa
    202.70.44.46
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-09 06:01:53
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.130
    Мэдэгдсэн Хариулах