Өвөрхангай аймаг сүүлийн хоёр жил ЭЕШ-ын оноогоор тэргүүлжээ

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 33000 сурагч ахлах анги төгсч байгаа юм байна. 2022-2023 оны хичээлийн жилийн ЭЕШ нөгөөдөр 10:00 цагт Түүхийн хичээлээр эхэлнэ. Шалгалт дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд сурагчид түүх, англи хэл, хими, газарзүй, нийгэм судлал, биологи, математик, физик, орос хэл гэсэн хичээлээр мэдлэгээ шалгуулах юм. Бид өмнө нь өөрийн сонирхож буй сургууль бүрт очиж шалгалт өгдөг байсан. Тэгвэл 2006 оноос нэгдсэн журмаар ЭЕШ өгч, сургуулиудын босго оноог давсан тохиолдолд хүссэн сургуулийнхаа хуваарийг авах эрхтэй болсон билээ. Сүүлийн жилүүдэд сургуулиуд өөр, өөрийн босго оноо тогтоож байсныг болиулж, улсын, хувийн, их, дээд гэлтгүй бүх сургуулийн босго  480 байхаар Засгийн газраас шийдвэр гаргасан. Бид энэ удаагийн дугаартаа сүүлийн жилүүдэд ЭЕШ-д ямар сургуулиуд тэргүүлж байсан болон хүүхдүүдийн сурлагын дундаж түвшин, хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй сурагчдын аль нь өндөр оноо авдаг болохыг үндсэн гурван хичээл буюу математик, монгол хэл, нийгмийн ухааны хичээлийн үзүүлэлтээр график хэлбэрээр үзүүлэхээр зорилоо.

ӨВӨРХАНГАЙН СУРАГЧИД ХИМИЙН ХИЧЭЭЛД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВДАГ

Сүүлийн хоёр жилийн ЭЕШ-ын дундаж оноог авч үзвэл Өвөрхангай аймгийн хүүхдүүд хамгийн өндөр амжилтыг үзүүлжээ. 2021 оны байдлаар Боловсролын үнэлгээний төв нь stat.eec.mn цахим сайтаар дамжуулан аймгийн боловсролын газар, сургуулиудад жил бүр ЭЕШ-ын дүн оноонд анализ, дүгнэлт хийх боломж бүрдүүлдэг. Тус сайтаас авсан мэдээллээр Өвөрхангай тэргүүлж, Дорноговь аймаг удаалсан байна. Харин гуравдугаар байранд Баянхонгор аймаг орсон бол, дөрөвдүгээр байрт Дорнод аймаг орсон аж. Өвөрхангай аймгийн хувьд монгол хэл, хими, газарзүйн хичээлээр бусад аймгаас илүү өндөр оноо авсан байв. Энэхүү үзүүлэлтээр тус аймгийн сурагчдын мэдлэгийн түвшин болон багш нарын боловсрол, урд чадварыг харж болох юм. 

УЛСЫН СУРГУУЛИУДААС 11 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Хүүхдүүд 12 жилийн хугацаанд ямар мэдлэг олж авсан, тэрхүү мэдлэгийнхээ хүчээр хүссэн сургуульдаа орж чадах эсэх нь ЭЕШ-аас ихээхэн хамааралтай. Харин шалгалтаа амжилттай өгч, өндөр оноо авахад мэдээж сургууль болон багшийн ур чадвар чухал. Тэгвэл 2021 оны ЭЕШ-ын хичээлүүдийн дундаж оноогоор тэргүүлэх гурван сургуулийн жагсаалт гарчээ. Сургуулиудыг харахад ихэнх нь хувийн сургууль байгаа бол Улсын сургуулиудаас 11 дүгээр сургууль эхний гуравт жагсжээ.

Эцэг эхчүүд эмэгтэй хүүхдийнхээ боловсролд илүү анхаарах нь ажиглагддаг. Тиймээс ч охин хүүхдээ сургуульд сургаж,  хэнээс ч дутахгүй мэргэжилтэй болгоно гэж зорих нь элбэг. Энэ шалтгааны улмаас ялангуяа орон нутагт хөвгүүд сургууль завсардах эрсдэл хэвийн үзэгдэл болжээ. ЭЕШ-ын онооны хувьд ч охид хөвгүүдээс өндөр оноо авдаг болохыг дээрх графикаас харж болно.     

2021 онд улсын хэмжээнд дундаж оноогоор тэргүүлсэн сургуулиуд

1. Оюунлаг сургууль  658.1

2. 11 дүгээр сургууль 651.0

3. Сант сургууль 644.2

4. Шинэ монгол сургууль 637.7

5. Шинэ монгол Харүмафүжи сургууль 632.2  

6. Шинэ эхлэл ахлах сургууль 621.9

7. Томүжин альтернатив скүүлс сургууль 615:0

8. Шинэ эрин ахлах сургууль 611.5

9. Орхон бүрэн дунд сургууль 604.2

10.Олонлог сургууль 602.6

Энэхүү жагсаалтыг харахад манай улсын хувьд чанараараа тэргүүлж буй ихэнх сургуулиуд нь хувийн хэвшлийнх байгаа юм.  “Оюунлаг” сургуулийн хувьд математик, мэдээлэл зүй, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай юм байна. Тус сургуулийн анги дүүүргэлт цөөхөн байлаг бөгөөд жирлийн төлбөр нь 4.980.000 аж. Хүүхэд бүхэн өөрийн хүсэл мөрөөдөлтэй. Ялангуяа ахлах анги, ЭЕШ өгч буй төгсөх ангийн сурагчид тэрхүү мөрөөдөлдөө хүрч, эх орондоо ихийг бүтээх чадварлаг боловсон хүчин болохын тулд хичээлээ сайн давтаж, шалгалтандаа өндөр оноо авч, хүссэн сургуульдаа элсэх боломжтой.

2021 онд нийт 10 хичээлээс таван хичээлийн дундаж оноо өссөн бол, хоёр хичээлийнх буурч, гурван хичээлийнх хэвээр хадгалагдсан байна. ikon.mn

 “Зууны мэдээ” сонин
Ч.Гантулга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zocnin 2022-06-23 03:25:38
    Gol ni bagshiin ur cnadwar medlegeeree suragcndad sain zaah cnin setgel. Sain bagsh nariin aldariig magtay