Засгийн тэргүүн ээ, ''Цагаан дэл уул'' боомтыг хэн гацаав!!!
Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ намынхаа XXX Их хурлаар сүржин нэртэй “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт буюу Шинэ сэргэлтийн бодлого”-оо улс даяар зарлан тунхаглаж байв. Энэхүү лоозогнолын гол уриа нь эдийн засгаа чадавхжуулахад байсан юм. Монгол Улсын төсвийг бүрдүүлдэг экспортын гол бүтээгдэхүүн болсон нүүрсээ тээвэрлэх боомтоо ч нээж чадахгүйд хүрсэнд гол учир оршиж буй юм.
 
Боомтын логистикийн хүчин чадлын индексээр манай улс дэлхийн 160 улсаас 130-т орж байгааг албаныхан шогширон хэлж байсан. Бид олборлосон нүүрсээ Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн гэх хоёрхон боомтоор дамжуулан экспортолдог. Эдгээрээс гадна тус аймгийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн байнгын ажиллагаатай авто замын Цагаан дэл уул боомт баригдахаар болсон ч улстөрчдийн эрх ашиг хөндөгдсөнөөс болж боомтын ажил зогсонги байдалд орсон.
 
Уг нь 2014 онд хилийн Цагаан дэл уул боомтын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар хийхээр болж боомтын шав тавих ёслол барилгын нээлтийн үйл ажиллагаа 2016 онд болсон  ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч Монгол, Хятад хоёр улсын дунд үл ойлголцол бий болсон.
 
Учир нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгаас 43 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар бүтээн байгуулахаар болсон юм. Үүний дагуу Тавантолгой-Баруун наран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаан дэл уул боомт хүртэлх тусгай зориулалтын авто замын гэрээ байгуулагдаж, замын зураг төсөл нь хийгдээд байсан ч Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон Н.Наранбаатар гэгч аймгийн эрх мэдлийг гартаа авахын тулд нутгийн иргэдийг жагсаал цуглаан хийхэд хүргэж эсэргүүцэж байсан юм.
 
Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын Шинэ сэргэлтийн бодлоготой яв цав тохирох томоохон ажил байв. Боомтыг ашиглалтад оруулснаар Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайжрах, нүүрсний экспорт, импортод шинэ гарц нээгдэх, бүс нутгийн аялал жуулчлал хөгжих зэрэг олон талын ач холбогдолтой басан гэсэн үг. Тиймээс чщл Ерөхий сайд Л.Оюун-Эрдэнийг хэлсэн бол хийж хэрэгжүүлэх ажилдаа ханцуй шамлан орж ирэх онд дефольт зарлах дээрээ тулчихаад буй хүнд үе ойртож байхад эдийн засгаа яаралтай тэлж Цагаан дэл уулын боомт болон автозамын ажлуудыг яаралтай эхлүүлээч хэмээн шаардах байна.
 
Учир нь уг ажил хэргжсэнээр гадагшаа гарах болон орох гарцууд нэмэгдэж нүүрс тээвэрлэлт илүү хурдацтай явна гэдгийг эдийн засагчид хэлж яриад дуугараад эхэллээ. Эцэст нь Ерөнхий сайд аа, төрийн залгамж халаа гэж байдаг бол 8 жилийн өмнө хоёр улсын Засгийн газраар ороод хэлэлцэгдэж батлагдсан Цагаан дэл уул боомтыг ямар шалтгааны улмаас хэн гэгч улстөрчийн эрх ашгийг гүйцэлдүүлэхээр ийнхүү гацаах болов гэдгийг асуумаар байна.
Үргэлжлэл бий...


ErenNews.mn
Р.Саруул
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-06-22 00:44:54
    Энэ хилийн боомт байгальд халтай учраас хориглох ньзөв. Алсын нарийн бодлоготой Хятадын хөрөнгө оруулалт шүү. Хилийн боомтыг ялангуяа Хятадаар хийлгэхгүй байх....
  • Энхбат 2022-06-21 04:55:38
    Монголоор дүүрэн шантаажчид бна. Иргэний хөдөлгөөнийхөн хэмээх шантаажчид аль хэдийнээ тэнд оччихсон эсэргүүцэгч малчин гэх нөхдүүдийг хянаад зогсож бдг болсон