Залуус бадарчилж амьдарсаар байх уу
Цаг үеийн нөхцөл байдлаас болж өргөн хэрэглээний бараа, барилгын материалын үнэ хоёр дахин өссөн. Барилгын материалын үнэ өссөнөөр шинээр баригдаж буй орон сууцны үнэ ч мөн адил дагаад өссөн. Бас хуучин орон сууцнуудын үнэ ч өссөн. Гэр бүл болж байгаа залуу хос, хотод хөдөлмөр эрхлэх гэж байгаа залуучууд болон өөрийн гэсэн орон сууцгүй иргэд түрээсийн байранд амьдрах нь элбэг.
 
Гэтэл түрээсийн байрны үнэ ч өмнөх оны мөн үеэс 35 хувиар нэмэгдсэн талаар албаны статистикт дурджээ. Хамгийн эмзэглэмээр нь шинэ орон сууцны үнийн өсөлтийг дагаж түрээсийн байрны эзэд үнээ өсгөж буй явдал. Товчхондоо бол ажил эрхлэх гэсэн залуучууд түрээсийн байр хайсан ч олдохгүй, олдсон ч үнэ нь хэтэрхий үнэтэй байгаа тул санхүүгийн дарамтад орж залуусын амьдарч ажиллах итгэл найдварыг унтрааж байна.
 
Өндөр үнэтэй, чанаргүй түрээсийн байр олон байдаг ч үүнд хяналт тавьж, хариуцлага тооцдог газар байхгүй. Энэ байдал нийгмийн дээд давхаргынхнаас бусдадд нь маш хүнд тусаж байгаа. Гэхдээ хамгийн их хохирч байгаа нь залуучууд. Байрны зээлд хамрагдъя гэхээр ажилласан жил цөөн, цалин багатай, урьдчилгаа мөнгө төлөх чадваргүйгээс хамрагдаж чаддаггүй. Энэ бүх нөхцөл байдлыг эмхэлж цэгцлэхийг хүлээх залуусын итгэл алдарч, сэтгэлийн хатгүй нэг нь архичдын эгнээ рүү шилжиж байна.
 
Үнийн өсөлтөд өртөөгүй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ ч үлдсэнгүй. Гэтэл иргэд сарын цалингаараа түрээс болон байрны зээлээ төлөх хүндхэн даваатай байнга тулгарч байна. Олсон хэдэн төгрөг нь байрны түрээсэнд нь арай ядан хүрч байгаа учраас залуучууд өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв зохистой, зугаатай, хөгжилтэй өнгөрөөх боломжгүй гундуухан амьдарч байна.
 
Товчхондоо бол залуус бадарчилж амьдарсаар явна. Зарим нэг нь “Хохь нь, арчаагүй юм бэ...” гэж хэлж мэднэ. Тэгвэл өнөөдөр энэ нийгэмд шударгаар хөдөлмөрлөж байгаа ихэнх залуусын дүр зураг нэг иймэрхүү байгаа нууц биш. Арга ядсан зарим нь настай аав ээж, амраг хань, алаг үр, хайртай бүхнээ орхиод хүний нутаг руу бас л бадарчилж байна шүү дээ. Залуусаа хэдийн болтол ингэж бадарчлуулах юм бол оо.
ErenNews.mn
М.Санчир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2022-06-21 06:22:11
    Санаа зовжээ, ажил олгогсод ихэнх хувийг ажиллуулдаг уу, МҮЭ хянах уу, төр өөрийнхийг болгох гээд..., Мэр.Санчир яах бол, гол нь тэгээд хаана? бичих гэж дээ..
  • i 2022-06-21 05:44:59
    Ene t1 ulsaas zailj ter ulsdaa shingeerei