Эмийн санчдын зоргоор үйлдлээс болж хүний амь нас эрсдэх вий
Эмийн санч эмчийн жороор бичсэн эмийг худалдаалж, эмийн тун, хэрэглэх зааврыг тайлбарлаж, гаж нөлөөг хэлж өгнө. Түүнээс биш онош тавьж, эмчилгээ зааж өгөхгүй. Мэдээж жоргүй олгодог аминдэм, халуун бууруулах эм зэргийг зөвлөж өгч болно. Гэтэл манайд жоргүйгээр худалдаж авч болохгүй эмийг эмийн санчаас авч болно, тэд худалдаж чадна.
 
Манай улсын эмийн санчдын дураар авир хэрээс хэтэрч хийсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Эм худалдан авч үйлчлүүлэх гэж орохдоо хэд хэдэн удаа ааш муутай, ёс зүйгүй эмийн санч нартай таарч байв. Гэхдээ эмч гэдэг мэргэжлийн нэг хэсэг болсон эмийн санч нарын зоргоор авир сүүлийн үед иргэдийг ихээхэн хохироох болж.
 
Гадаадаас оруулж ирж байгаа бүх эмэнд хатуу хяналт тавьж, ноогдуулах татвараа нэмээд эхлэхээр хувийн бизнес нь гацаанд орж эхэлж ч буй биз. Гэхдээ үйлчлүүлэгчийн авахгүй эмийг мэдэн будилж, хүчээр шахахдаа ёс зүйгүй аашилна гэдэг арай ч даварсан дэвэрсэн асуудал. Энэ нь бизнес нь хумигдаад эхлэхээр уур уцаараа үйлчлүүлэгч нарт гаргаж байна гэж ойлгогдохоор байгаа юм.
 
Баримт дурдахад нэгэн үйлчлүүлэгч “Сити фарм” гэх эмийн сангаас эм авахдаа эм бичсэн цаасаа эмийн санчид өгсөн. Эмийн санч надаас нэг ч зүйл асууж лавласангүй. Түүний ганцхан надаас асуусан зүйл гэвэл картны код л байлаа. Би өөрөө тус эмнүүдийг хэрэглэдэггүй болохоор зөв эм авсан гэдэгтээ хэтэрхий итгэлтэй эгчдээ хүргэж өглөө. Гэтэл юу болсон гэж санана. Би уг нь “Анальгин” уухаар авах байсан чинь, амийн санч надад тариагаар өгсөн байсан. Би тухайн үедээ нэг их санаа зовсонгүй, буцаж очоод солиулаад авчихна гэж бодлоо. Яваад очтол “Анальгин уухаар байхгүй тасарчихсан шүү дээ. “НӨАТ” гарсан учраас буцаалт хийгдэхгүй” гээд учиргүй уурласан. Тэр битгий хэл би чамаас асуусан чи тариа авна гэж надад хэлсэн гэж намайг гүтгэсэн. Аймшигтай...
 
Өнөөдөр үйлчилгээний, тэр тусмаа эмийн санч хүн ингэж ажиллаж байна. Би энэ бохир заваан үйлдлийг нь эмээ борлуулах гэсэн хорон санаа гэдэгт бат итгэж байна. Би хувьдаа 8000 төгрөгний алдагдалд орон. Үүнээс ч их мөнгө, цаг хугацаа, эрүүл мэндээрээ хичнээн хүн хохирч байгаа бол...
 
Эмийн санчийг ёс зүйгүй гэж хэлсэн нь хүний эрүүл мэндийг НӨАТ-ын баримтаас дор үзсэнд л байгаа юм. Тиймээс “Дураараа авирласан эмийн санчдаас эрүүл мэндэ хамгаалаарай” гэж олон түмэнд сэрэмжлүүлэх гэсэн юм” хэмээн ярьсан юм.
 
Холбогдох байгууллага нь эмийн санчдын энэ байдлыг анхааралдаа авахгүй бол эмийн буруу хэрэглээнээс үүдэж хэн нэгний амь нас эндэх вий.  

ErenNews.mn
М.Санчир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.