Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр Төрийн ордонд муудалцаж, С.Баярцогт хүүхдийнхээ хурим дээр АН-ын даргад зүтгэх “урилга” авчээ

Монголын улс төрд энэ зун нэг том үйл явдал болно. Үндсэн хуулийг өөрчилнө. Энэ гарцаагүй болчих шиг боллоо. Баяр наадмын дараа ээлжит бус чуулганаар хэлэлцэх сураг бий.

Бас АН-ын хэрүүл уруул улс төрийн мөнхийн сэдэв болчих шахсан. Энэ намын асуудал ойрын үед нэг тийш шийдэгдэх эсэх нь анхаарал татаж байна.

За тэгээд Үндсэн хуулийн өөрчлөлт түшиглэсэн ирэх сонгуулиудын бэлтгэл гээд намраас бужигнаад эхэлнэ.

Ил харагдаж, бид мэдэж буй нь иймэрхүү мэдээллүүд байгаа юм.

Харин Монголын улс төрд хэзээнээсээ байдаг далд зодоон, яриа тохироо байсаар л байгаа аж.

Чих сортойлгосон хоёр үйл явдал улс төрийнхний дунд яригдаж эхлээд байна. Одоогоос сар орчмын өмнө экс Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Төрийн ордонд уулзжээ. Х.Баттулгатай хамт Тамгын дарга нь байсан З.Энхболд очсон байна.

Тэрбээр Л.Оюун-Эрдэнээс хэрэгт холбогдоод байгаа найз, туслах, зөвлөх асан хүмүүсээ харж үзэж “...Нааштай хандах”-ыг хүсчээ. Х.Баттулга Хөгжлийн банк, “Эрдэнэт”-ийн 49 хувь, махтай холбоотой явдалд холбогдсон хүмүүсийг хэлсэн бололтой. Харин Л.Оюун-Эрдэнэ “...Хуулиараа шийдэгдэг” гэсэн хариултыг өгсөн байна. Үүнээс болж тэд муудалцаад салжээ. Экс Ерөнхийлөгч л илүү бухимдсан сураг байна. Энэ талаар улс төрийн хүрээнийхэн илүү нарийн мэдээллүүд ярьж байгаа юм.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тохиосон билэгт сайн өдөр Сангийн сайд асан С.Баярцогтын хүүхэд хуримаа хийжээ. Хурим дээр Ерөнхийлөгч асан, УИХ-ын дарга асан, Ерөнхий сайд асан, эрх баригч намын дарга асан, УИХ-ын гишүүд асан, сайд асан, хууль хяналтын байгууллагын удирдлагууд асан эрхмүүд, өдгөө төр, хуулийн байгууллагад томоохон алба хашиж буй хүмүүс, том компанийн удирдлагууд зочилсон байна. Эх сурвалжийн мэдээллээр бидний МАНАН-гийнхан хэмээдэг нөхдүүд бөөнөөрөө очжээ. Тэд улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нэлээд ярилцаж, дараагийн сонгуульдаа бэлдэх байдлаар АН-ын дарга дээр “зөв хүн” тавих ёстой гэж үзжээ. Ингээд С.Баярцогтыг зүтгүүлэхээр тохирсон байна. Харин одоо хууль, шүүхийн байгууллага дээр шалгагдаж буй С.Баярцогттой холбоотой хэргийг зохицуулах үүргийг шүүхийн удирдах албан тушаалтан, цагдаагийн дарга асан хоёр эрхэмд хариуцуулсан байна. Холбогдох зардлыг ч Монголын нөлөө бүхий нэгэн том компани шийдэхээр болжээ.

 “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ц.Пүрэвжав 2022-06-24 15:30:18
    Баярцогт намын дарга болвол хэл ам их гарах талтай? Харин Сэлэнгийн АН-ын дарга болох нэн их шаардлага байна. Баярцогт Сэлэнгэд хэрэгтэй хүн шүү?
  • зочин 2022-06-21 03:53:12
    чөтгөрүүд долоон голтой шүү
  • зочин 2022-06-21 02:56:32
    АН дарга монгол хүн болоосой. "Хятадын иргэн" Баярцогт манай улсыг нэг сүйрүүлсэн . дахин сүйрүүлэх 10000 хувьсагч биш 100000 хувьсагч гаргаж ирвэл яана.
  • Иргэн 2022-06-20 15:51:07
    Ардчилсан намын эрхэмүүдээс хамаг л муу муухай бүхэн гарсан байдаг. Эднийг бүү сонго
  • Battylgaa chi daanch dee!!!!iim yum yari 2022-06-20 07:43:37
    ene ardchilsan namiin nehedyyd Mongol ylasiin esreg ajillaad bna!enyyniig zogsooh heregtei!muu muuhai byheniig eegsyylen toriin dampyyraliig holion bantangiin h...