Хөгжлийн банкны зээлийн өр барагдуулалтад 270 орчим тэрбум төгрөг төлүүлээд байна

Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул тус банкны зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл өгөв.

Гүйцэтгэх захирал Н.Мандуул “Хөгжлийн Банк нийт 3.1 их наяд төгрөгийн зээл гаргасан бөгөөд үүний 1.6 их наяд нь хувийн хэвшлийн, 983.2 тэрбум нь төрийн өмчит компаниудынх бол Хөтөл, Кью Эс Си компанитай холбоотой 521 тэрбум төгрөгийн зээл байна. “Самурай” бондын эргэн төлөлтийн 248.9 орчим сая ам.доллар нь шийдвэрлэх боломжтой тоо.

Хөгжлийн Банкны зээлийн өр барагдуулалт 2022 оны зургаадугаар сарын 15-ны байдлаар 248 тэрбум төгрөгийг эргэн төлүүлээд байна. Харин зургаадугаар сарын 16-нд нэг зээлдэгч нэмж 20 тэрбум төгрөгийг эргэн төлж байгаа. Ингэснээр нийт эргэн төлөлт энэ сарын 16-ны өдрийн байдлаар 270 орчим тэрбум төгрөг болж, эрчимжиж байгаа” гэв.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХНН 2022-06-20 04:03:34
    2,5 ИХ НАЯД НАЙДВАРГҮЙ БОЛСОНООС 270 ТЭРБУМ ... БАС Л ХОЛ СОНСОГДОЖ БАЙНА...