Төрийн дээрэм ''Хөтөл''-ийг дампуурал руу хөтлөх нь
Засгийн газар “Хөтөл” цементийн үйлдвэрийг төрд эргүүлэн авч, захирлаар нь “оймс” Л.Наранбаатарыг томилоод барилгын үнэ удахгүй буурна гэсэн нь тун саяхан. Харин мань Л.Наранбаатар захирал үйлдвэрийнхээ бие засах газартай зууралдаж байх зуурт цементийн үнэ буурах биш бүр эсрэгээрээ барилгын салбар зогсоход хүрээд байна.
 
Уг нь Л.Наранбаатарыг гуравдугаар сарын 15-нд томилсон. Тэр дөрөвдүгээр сарын 19-нд Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК үнээ тонн тутамд 46.000 төгрөгөөр буюу 20 хувь бууруулж 184.000 төгрөг болголоо гэх мэдээлэл түгээж байсан. Харамсалтай нь түүнээс хойш үнэ буух байтугай өсөөд, авъя ч гэх нь ээ олдохоо байлаа.
 
Уг нь төр хувийн хэвшлээс булааж авсан үйлдвэрийнхээ хүчин чадлыг бүрэн ашиглана гэхчлэн сайхан зүйлс ярьж байсан нь ёстой л зүүд, мөрөөдөл байсан гэдгийг өнөөдөр барилгын салбарынхан байтугай хашаандаа явган зам тавих гэсэн айлууд ч мэдэж авлаа.
 
Товчхондоо Л.Наранбаатар захирлаар томилогдож очоод үнэ буулгана гэж хошхиржжлахдаа цаана нь үйлдвэрийн зардал, өртгөө нэмэгдүүлэх гэдгийг огт мэдэхгүй, өгсөн шанг нь хүртээд л оччихсон хэрэг. Тиймдээ ч цементийн үнийг буулгах бус, үйлдвэрийг нь таг зогсоочихоод, чимээгүй алга болчихсон.
 
Даахгүй нохой булуу хураана гэгчээр хувийн компанийн эзэмшилд байхдаа үйл ажиллагаа нь хэвийн явагдаж, дотоодын цементийн хэрэгцээг хангахад тодорхой үүргээ гүйцэтгэж байсан “Хөтөл” цемент төрийн мэдэлд очоод одоо ямар байгааг хар.
 
Хажууд нь яг ижилхэн хувийн компани болох “МАК”, “Монцемент” бүх хүчин чадлаа дайчлаад 24 цагаар ажиллаж, ачааны хоосон галт тэрэгний эрэлд гарчихаад байна. Тэдний үйлдвэрлэл, үйл ажиллагаа хэвийн байхад Хөтөл одоо дампуурахдаа тулчихлаа. Ёстой л юун хөгжил...Эндээс харахад Хөтөл цемент, шохойн үйлдвэрээр дамжуулж, баригын салбарыг үгүй хийх бодлого барьж байна уу гэмээр үйл явц өрнөөд эхэллээ шүү.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-06-21 13:53:08
    сайхан зөөлөн хоолоо булаалгасан дээрэмчид зүгээр суухуу, хорлон сүйтгэх ажиллагаа л хийгээ байлгүй дээ, хашир туршлагатай хүн явуулаач.
  • Зочин 2022-06-20 18:30:07
    МАК, Монцементыг бас төрд авах хэрэгтэй хэхэ
  • Иргэн 2022-06-20 05:38:42
    Бидний хувьд зах зээл шинэ болохоос аль хэр урт настай эд вэ? Хүн мөнгөнөөс дээгүүр л баймаар....боол болоод л орлилдох юм аа...
  • БОЛЬЖ ҮЗЭЭРЭЙ 2022-06-20 04:09:27
    УЛСЫН ХӨГЖИЛ ГАН БОЛОВСРУУЛАЛТААС ХАМААРНА. ДЭЛХИЙД ТИЙМ БАЙДАГ. ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГ БОЛ МОНГОЛЫН ОХЬ СОР БОЛСОН БАЯЛАГЫГ 20 ЖИЛ ӨДӨР ШӨНӨГҮЙ ВАГОНД АЧИЖ ЗӨӨСӨН. ...