Ерөнхий сайд аа, боомтын сэргэлтээ яаравчил!!!
Монгол Улс авто зам, төмөр зам, хилийн боотгүйгээр хэзээ ч хөгжихгүй. Учир нь энэ гурав байж гэмээнэ улсын эдийн засаг урагшилж, улс тогтвортой оршин тогтоно.
 
Үүнийг дурдахын учир нь 2014 онд Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газрууд хэлэлцээр хийж Өмнөговь аймагт гурав дахь боомтыг шинээр нээж байнгын ажиллагаатай ажиллуулах шийдвэрийг гаргаж байсан ч энэхүү стратегийн чухал ажил хаана нь яаж гацсан нь одоог хүртэл бүрхэг.
 
Уг нь дээрх ажил Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачлан дэвшүүлсэн “Боомтын сэргэлт”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа-2505”—тодорхой тусгагдсан байдаг.
 
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын дээрх бодлогод “Боомт баригдсанаар Монгол Улсын уул уурхай болон Баруун Нарангийн уурхайн борлуулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийг дэмжих хөгжлийн бодлогын хүрээнд боомтыг нэмэгдүүлснээр нүүрсний борлуулалт дөрөв дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарч хөгжлийн бодлогодоо оруулчихсан ч энэхүү боомт болон авто зам хэн нэгэн улстөрчийн замд чөдөр тушаа болж гацчихсан.
 
“Цагаандэл уул-Өлзий” боомтын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Тавантолгой-Баруун наран чиглэлийн авто замын төгсгөлөөс “Цагаан дэл уул боомт хүртэлх тусгай зориулалтын авто замын гэрээ байгуулагдаж замын зураг төсөл хийгдэж, “Ундрах говь” ХХК тэнцэж автозамыг концессын гэрээгээр авсан. Ингээд ажлаа эхлүүлэх гэсэн ч нутгийн иргэд буюу малчдын эсэргүүцэлтэй тулгарч гацчихаад байна.
 
Өдгөө улсын эдийн засаг туйлдаж дээрх компани авто замын ажлыг концессын гэрээгээр авсан ч тэд Засгийн газраас нэг ч төгрөг авахгүйгээр өөрсдөө хөрөнгө гаргаж 270 км замын ажлыг эхлүүлэх гэсэн ч улстөрчдийн ашиг сонирхол, малчдыг турхирснаас болж гацаанд орсон гэсэн үг.
 
Үндсэндээ Монгол Улсын хөгжлийн гарцыг тодорхойлох авто зам цаашлаад боомтын үйл ажиллагааг гацааж, улсын эдийн засаг ч урагшлах боломжгүй болгоод байгаа.
 
Мөн төрийн залгамж халаа болсон стратегийн чухал ажлаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тодорхойгүй шалтгааны улмаас ийнхүү гацааж буй нь хэний эрх ашиг хоёр улсын Засгийн газарт сэв суулгахад хүргэв гэдэг нь анхаарал татах асуудлын нэг.
 
Улс орныхоо геополитикийн хамгийн түрүүнд хийгдэх ёстой дээрх боомтыг нээх, автозамын ажлыг эхлүүлэх зэрэг нь одоогийн Засгийн газрын эн тэргүүний ажил гэдгийг улстөрчид хийгээд эдийн засагчид хэлж, хэвлэлийнхэн ч энэ асуудлыг хөндөж эхэлсэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг одоо л яаралтай эхлүүл гэсэн дохио юм.
 
Монгол Улс боомтын хүчин чадлаараа дэлхийн 60 улсаас 130 дугаарт эрэмбэлэгддэг.
 
Дээр хэлсэнчлэн Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтуудыг автозамаар холбох ажлыг багтаасан. Хилийн нийт 14 боомтыг авто замаар холбох бөгөөд үүний нэг нь “Цагаан дэл-ийг байнгын ажиллагаатай боомт болгох шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 4 дүгээр сард гаргасан атлаа шийдвэрээсээ буцаах гацаах болсныг гайхаад барамгүй.
 
Өөрөөр хэлбэл дээрх боомт нь олон улсын транзит тээвэр хийгээд экспортыг нэмэгдүүлэх гол гарц болох учир хоёр улсын жишиг боомт болгохоор талууд харилцан төлөвлөж улмаар БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн 43 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар бүтээн байгуулахаар хэлэлцээр хийсэн.
 
Зургийн тайлбар: 2019.06.25 Боомтын бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурсан өдөр
 
Хэрвээ энэ ажил эхэлсэн бол Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Тавантолгой-Барууннаран” чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “Цагаандэл уул” боомт хүртэлх 270 км замын дагууд нэг цэгт байгуулах үйлчилгээний цогцолбор байгуулах зэрэг улсын эдийн засгийг сэв хийтэл өргөөд явчих хэмжээний тийм том ажил байсан юм.
 


БНХАУ-аас Сангийн яаманд хүргүүлсэн боомтын тухай бичиг баримт
 
Гэтэл хэдхэн хүний эрх ашиг малчдыг уухайлан босгож нийслэлд ирэх хүртэл бослого тэмцлийг хийлгэсэн нь энэхүү зардал мөнгө хаанаас гарав, хэн санхүүжүүлсэн зэрэг мэдээлэл Тагнуулын Ерөнхий газар болон Засгийн тэргүүний сонорт хүртэл ирсэн гэдэг.
 
“Цагаан дэл” байнгын ажиллагаатай боомт болбол Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайжирч, нүүрсний экспорт, импортод шинэ гарц нээгдэж бүс нутгийн аялал жуулчлал хөгжих зэрэг олон талын ач холбогдолтой төдийгүй гадаад валютын урсгал ч нэмэгдэнэ гэдгийг Ерөнхий сайд биднээр хэлүүлэлтгүй мэдэж буй биз.
 
Тиймээс Ерөнхий сайд аа, улсын ажилд тушаа болсон эрх мэдэлтнүүдийг замаасаа зайлуулж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэгээхэн  хэсэг болсон дээрх ажлаа эхлүүлж ядарсан эдийн засгаа хөл дээр нь үтэр түргэн босго гэж хэлмээр байна.
 
Үргэлжлэл бий...

ErenNews.mn
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.