Иргэний шилжилт хөдөлгөөнийг цахимаар бүртгэж эхэллээ

Иргэд өмнө нь оршин суугаа газрын шилжилт хөдөлгөөн хийхдээ заавал төрийн байгууллагад очдог байсан бол одооноос www.e-mongolia.mn системд нэвтрэн шилжилт хөдөлгөөнөө цахимаар бүртгүүлэх боломжтой болжээ. 

Үйлчилгээ авах заавар:

1. www.e-mongolia.mn сайтад нэвтэрч орох

2. Үйлчилгээнүүд цэсээс ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛ гэсэн дэд цэсийг сонгох

3. Иргэний улсын бүртгэл гэсэн дэд цэс дотор ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН гэсэн цэсийг сонгож

- Аймгаас аймагт шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх

- Аймгаас нийслэлд шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх

- Баг дотроо шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх

- Баг хооронд шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх

- Дүүрэг хооронд шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх

- Нийслэлээс аймагт шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх

- Сум хооронд шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх

- Хороон дотроо шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх

- Хорооноос хороонд шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх зэрэг үйлчилгээнүүдийг авах боломжтой

Тус үйлчилгээг ажлын 5 хоногт шийдвэрлэж өгнө.

Мөн тус үйлчилгээ нь гар утасны аппликейшнд ороогүй бөгөөд та зөвхөн www.e-mongolia.mn сайтад хандаж, үйлчилгээ авах боломжтой.

Хэрвээ та "e-mongolia" ашиглахад хүндрэлтэй байгаа бол фб хаягны чатботод хандах, 1111 дугаарт холбогдох эсвэл Төв шуудангийн 1 давхарт өөрийн биеэр хүрэлцэн ирж, заавар зөвлөгөө авах боломжтой.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.