Хуульчдаас илүү сэтгэл зүйч шаардлагатай байна
Дэлхий нийтээр дэгдсэн цар тахал, нийгэм эдийн засгийн доро байдал, үнийн өсөлт зэргээс өгсүүлээд нийгэмд бухимдал төрүүлэн, цухалдуулах зүйлс цөөнгүй. Үүнийгээ дагаад ч манай улсад нийгмийн сэтгэлзүйн байдал тогтворгүй байгааг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд, сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндэд зайлшгүй анхаарах шаардлагатай болж “Шүгэл үлээх” цаг нэгэнт иржээ.
 
Манай улс сүүлийн жилүүдэд өсвөр насныхан буюу 10-19 насны хүүхдийн амиа хорлолтоор дэлхийд эхний тавд багтах болсон. Мөн өсвөр насны хүүхдийн амиа хорлолтын тоо жил бүр нэмэгдэж байгааг албаны статистик, тоо баримт харуулсаар байдаг. Харин шалтгаан нь гэр бүлийн байдал, үе тэнгийнхний гадуурхалт зэрэг нийгэм, эдийн засгийн хүчин зүйлстэй  холбоотой байна. Үүнээс харахад “Хүүхдэд ээлгүй улс” гэж цоллогддог нь яах аргагүй үнэн гэж хэлмээр. Сэтгэл зүйн байдал тогтворгүй өсвөр насны хүүхдүүд асуудлаа ярилцах, тэдэндамьдрах итгэх өгөх хэн нэгнийг хайж байсныг үгүйсгэхгүй шүү дээ. Хайран хүүхүүд боловсролын салбарын бодлогын цоорхой нүхээр хөл алдаж, унасаар л. Энэ л жинхэнэ эмгэнэл.
 
Мөн манай улсад сэтгэл  зүйчийн ажлын байрыг сургуулийн нийгмийн ажилтантай адилтгаж үзэх тохиолдол их. Гэвч нийгмийн ажилтан хүүхдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл зүйн байдлыг хамгаалахад хүч хүрэхгүй аль эсвэл бүр хүчээ хүргэхийг ч хүсэхгүй байна. Иймээс л мэргэжлийн боловсон хүчин нийгэмд төдийгүй хүүхдүүдэд хэрэгтэй байна.
 
Олон улсад хүртэл сургуулийн  сэтгэл зүйчдийн нийгмийн оролцоо, чиг үүргийн түүх аль XIX зууны үеэс эхэлсэн байхад манайх одоог хүртэл сэтгэл зүйчдийн хангалттай оролцоог аль ч салбарт бий болгож чадаагүй нь бид XIX зуундаа амьдарсаар л байна уу гэмээр.
 
Иймээс л бодлого боловсруулдаг гэх олон дарга нараа бус, боловсролд хэрэгтэй сэтгэл зүйчдээ нэм!!! Нийгэмд эмчилгээ хэрэгтэй байна.
 
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2022-06-16 04:50:10
    АН -МАН-ЫН АЛЬ ТӨР ЗАСАГ БАРЬЖ БАЙСАН НЬ ТӨЛНӨ БИЗ,,, БИД ТЭДЭНД ТАТВАРАА ЦАГ ХУГАЦААНД НЬ ӨГӨӨД ИРСЭН ШҮҮ ДЭЭ ,,,,БИД ӨР ХИЙГЭЭГҮЙ ,,,,