Тасганы овооноос Гэсэр сүм хүртэлх замд хучилт хийх тул хөдөлгөөн хязгаарлана

Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар, арчлалтын ажил хийнэ. Энэ хүрээнд Тасганы овооноос Гэсэр сүм хүртэлх авто замын шинэчлэлийн ажил эхлээд байна.

Үүнтэй холбогдуулан зургадугаар сарын 16-ны 00:00 цагаас 20-ны 05:00 цагийн хооронд Тасганы овооны уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийг бүхэлд нь хааж, цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэх гэж байна. Тус замд 2007 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.