Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар  Д.Жаргалсайханыг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны зургадугаар сарын 15-ны өдрийн 236 дугаар тогтоолоор Д.Жаргалсайханыг Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүрэгт албан тушаалд томилж, тамга хүлээлцэх ёслол болов. Д.Жаргалсайхан нь УБИС-ийн Биеийн тамирын багшийн ангийг 1991 онд төгссөн бөгөөд 1999 онд ОХУ-ын Томск хотод Ph.D докторын зэрэг хамгаалсан. Түүнчлэн Засгийн газрын дэргэдэх Залуучууд, спортын хороонд мэргэжилтэн, ОХУ-ын Томск хотын УБИС-ийн аспирант, Биеийн тамир спортын үндэсний төв, Биеийн тамир спортын улсын хорооны дэд дарга, Соёл спорт аялал жуулчлалын яамны газрын дарга, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга, Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.