Сайд аа, сэргээгдэх эрчим хүчний хуулиа эрүүлжүүлье
Сэргээгдэх эрчим хүчний хуулиар далайлган иргэдийн халааснаас мөнгө суйлдаг тогтолцоог халах цаг болжээ.
 
Манай улс 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталсан. Энэхүү хуулиар салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1  кВт цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар буюу 160-190 төгрөг усны эрчим хүчийг 0.045-0.006 ам.доллар буюу 90-120 төгрөг, нарны эрчим хүчийг 0.15-0.18 ам.доллар буюу 300-360 төгрөгөөр төлөх тариф тогтоосон. Тухайн үед доллар 1200 төгрөг байсан.
 
Өнөөдөр дулааны цахилгаан станцаас хэрэглэгчдэд хүрч буй 1кВт цахилгааны дундаж үнэ 145 төгрөг байгаа бол сэргээгдэх эрчим хүч болох нарны цахилгаан станцын үйлдвэрлэсэн 1кВт цахилгаан эрчим хүчний үнэ 422, салхиных 230 төгрөг гэх мэт асар их үнийн зөрүүтэй байдаг. Мэндээж энэ нь 1200 байсан долларын ханш 3100 болтлоо өссөнтэй холбоотой. Харин дулааны облон сэргээгдэх эрчим хүчний энэ үнийн зөрүүг СЭХ-ийг дэмжих төлбөр гэгчээр нөхөж, зохицуулсаар ирсэн байдаг. Гэтэл иргэдээс асууж, зөвшөөрөл аваагүй хэрнээ сар бүр цахилгааны төлбөр дээр нэмж авдаг. Гэхдээ тухайн иргэн цахилгаан эрчим хүч хэр зэрэг хэрэглэснээс шалтгаалж тариф нь янз янз гардаг гэсэн үг.
 
 Товчхондоо бол төр татвар авдаг, дээрээс нь татаас авдаг болчихсон гэсэн үг. Үүнийг нь мэдэхгүй иргэд олон бий.
 
Аль 15 жилийн өмнө баталсан хуулиа одоог хүртэл нийгэм эдийн засгийн байдалтай улдуулан өөрчлөхгүй, ядарсан иргэдээ холгосоор байгааг харахад энд ашиг сонирхол байна гэж сэрдэхээр байна.
 
Дээрээс нь сэргээгдэх эрчим хүчний шинэ станц бариулахаар 34 тусгай зөвшөөрөл олгочхоод байгаа. Хэрвээ энэ станциуд баригдаад, эрчим хүч үйлдвэрлэж эхэлбэл дахиад л үнэ нэмэгдэнэ. Иймээс л эрчим хүчний хуульдаа салхи оруулах шаардлага нэгэнт бий болчхоод байна. Аль эсвэл одоо авч байгаа өндөр тарифаа тэглэ. Манай  улсын сэргээгдэх эрчим хүчний тариф олон улсын жишгээс 2 дахин их байдгийг салбарын мэргэжилтнүүд хэлэх юм билээ. Иймд хуумгай хуулиа эргэн нэг харж хөрсөнд буусан хуультай болмоор байна.
 
Эцэг хуульдаа “Төр ард түмний эрх эдэлд байна...” гэж заасан атлаа, ард түмнээс давсан эрх мэдэл ээлсээр байгааг зөвхөн энэ жишээнээс л харж болохоор байна.

ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sugar 2022-06-16 22:42:29
    Setguulch hun sudalgaa hiij baij bichih herevtei hooson pop tolgoi b.a hugjluus hoish tatah don
  • Зочин 2022-06-15 05:35:06
    Энэ хун юу ч хийж чадахгуй шуу дээ одоо хурдан зайлуул таарна ажиллаа хийж чадахгуй бна шуу дээ
  • zochin 2022-06-15 04:45:31
    албаар тарифын өндөр өндөр үнэтэй гэрээ хийгээд хахууль авдаг
  • Цогоо 2022-06-15 04:06:10
    Дорждэрмий лувсангончиг пад суухай!