Хуудуутай нөхөд ''6.2''-ийг чангааж эхэллээ
Сураг нь алдарсан Н.Энхбаяр буюу Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга асан тэрбээр Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад өөрчлөлт оруулахыг эрс эсэргүүцэж байв. Тус намын ахмадууд гол төлөв энэ заалтыг буюу “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусал газар, түүнчлэн газрын хэвлийн, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж өөрчлөлт оруулж буйг буруушааж Н.Энхбаярын “Улаан фэн”-үүд бүр унаж тусаж байсан нь ч бий.  Тэгсэн ч тусыг эс олж 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан.
 
Үндсэн хульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдаж УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль,Засгийн газрын тухай хууль, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.
 
Тэгвэл тэр үед асуудал дагуулж байсан өнөөх “6.2” өнөөдөр ч маргаан дагуулж эхлэв.
 
Уг нь “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялыг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэснийг өнөөдөр гишүүд шүүмжилэ байна.
 
Тухайлбал өнгөрөгч Баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Төрийн нийтийн өмч гэдэг нэр томъёог эргэж харах хэрэгтэй. Төр нийтийн аюулгүй байдлыг сахин хангах гадаад дотоод чиг үүргийг хэрэгжүүлэх үүднээс иргэдийн санаачилгаар бий болгосон засаглалын нэг байгууллага. Энэ томъёоллоор нь авч үзвэл нэр томъёоын хувьд эргэж харах шаардлагатай” гэсэн юм.
 
Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүгд ярьж байна. Тэгэхээр энэ ярьж байгаачлан 6.2-ыг янзалчихмаар юм байна лээ. Дэлхийд төрийн нийтийн өмч гэдэг ойлголттой нэг ч улс байхгүй. 1921 онд Үндсэн хууль бичиж байсан н.Цэвээнжамсрайнов бол улсын эрх гэж Үндсэн хуулийг томъёолж байсан. Яагаад гэхээр улс гэдэг ойлголтод төр, иргэд хамтдаа багтаж байж улс гэж яригддаг.. Ард түмэнгүй төр, төргүй ард түмэн гэж байхгүй. Тиймээс улсын өмч гэдэг агуулга нь зөв юм байна лээ” гэсэн юм.
 
Уг нь 2019 онд ийнхүү 6.2-т өөрчлөлт оруулсны дараа “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын дагуу 8 жил энэ асуудлаар хэлэлцэх ёсгүй. Ард түмэн бослого тэмцэл гаргаад ч нэмэргүй” гэж байсан. Тэгвэл өнөөдөр 3 жил ч болоогүй Үндсэн хуульдаа дахин гар хүрэх нь тодорхой боллоо.
 
Товчхондоо бол хууль баталж байгаа нөхдүүдийн хуудуутай хийдэг ажлын тов тод жишээ нь “6.2”.
 
ErenNews.mn
С.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-06-13 10:00:56
    ҮХ 6.2заалтаал өөрчилж үз хэрэв хуулинд засвар оруулахыг хүсээд бгаа бол! Газрын доорхи дээхи баялаг бүх ард түмний өмч шүү!Төрийн нийтийн өмч биш гэдг-г л сана...