Цахим луйварчдыг өөгшүүлсээр байх уу
Онлайнаар төлбөрөө өлж бүтээгдэхүүн захиалахаар нөгөө газар нь бараатайгаа, мөнгөтэйгөө юутай хээтэйгээ алга болдог гэх яриа олны дунд гарсааар удаж байна. Олны үг ортой гэдэг. Энэ яриа үнэн бололтой. Манай улсад 2015 онд цахим орчинд бусдыг залилах гэмт хэрэг 17 бүртгэгдэж байсан бол өнгөрсөн онд 1700 болж өссөн байх жишээтэй. Дийлэнх тохиолдол нь онлайн худалдаатай холбоотой. Долоохон жилийн дотор 100 дахин нэмэгдэж байгаа энэ үзүүлэлтийг харахад ёстой л нөгөө гэрлийн хурд гэдэг нь энэ байхдаа гэж хэлмээр.
 
Цахим хөгжил, харилцаа холбооны яамын судалгаагаар манай улсын 15-аас дээш насны нийт хүн амын 30 гаруй хувь нь цахим худалдааг тогтмол ашигладаг гэсэн байдг. Хөгжиж буй буурай орон гэхэд энэ бол чамгүй өндөр тоо. Гэтэл хамгийн эмзэглэмээр нь манай улс “Кибер аюулгүй байдлын индекс”-ээр жил бүр олон улсад бараг л ссүл мушгидаг, дээрээс нь иргэд нийтийн цахим орчны чадамж хангалттай түвшинд хүрдэггүй зэргээс харахад сошиал худалдаа нэрээр залилан хийхэд яг л тохирсон газар болж таарч байгаа юм. Үүнийгээ “Бид цахим үндэстэн” гэж аархана. Яг үнэндээ цахим үндэстэн маань цахим луйварчид бас луйвардуулагчид болоход ойрхон байна.
 
Гэтэл манай улсад цахим худалдаа, үйлчилгээний талаар дотоодын дүрэм журам, хууль тогтоомжийн мөр “А” үсэг ч байхгүй. Олон улсын түвшинд ашигладаг гэрээ, конвенцийн  хүрээнд л ажилладаг. Уг нь бол хөрсөн дээрээ буусан, манай улсын нийгэм эдийн засгийн байдалд тохирсон хууль тогтоомж нэн хэрэгтэй болоод байгаа юм. Хууль хүчний байгууллагад нь энэ төрлийн гэмт хэрэг олон бүртгэгддэг ч шийдэхээсээ, шийрвэгнэх нь их учраас тэгсхийгээд замхардаг.
 
“Өө, интернетээр хулхидуулчихлаа, за яах вэ болно доо” гээд л хар мангараар, хал үзэж явдаг иргэд чинь дижитал шилжилтийн үед ёстой л дээрэлхүүлж, луйвардуулж байна.
 
Иймд нүдэн балай, чихэн дүлий яваа хууль батлагсдыг хуулийн ццорхойг нөхөж өгөөч гэж хэлэх байна.
 
Товчхондоо бол дээр өгүүлсэн 7 жилийн дотор 100 дахин өсөөд байгаа энэ цахим луйвар одоо улам бүр хурдтай өсч байна. Гэтэл бид чинь “Цахим үндэстэн, Цахим Монгол” болно гэдгээ зарлан тунханглачихаад байгаа шүү дээ.
 
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.