Баяр наадмын бэлтгэл ажлыг газар дээр нь очиж шалгалаа

Улсын Их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Баяр наадмын бэлтгэл ажлыг газар дээр нь очиж шалгалаа.

Тулгар төрийн 2231, Их Монгол улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмыг зохион байгуулах ажил ид өрнөж байна. Хоёр жил дараалан Ковид-19-ын цар тахлын улмаас Улсын баяр наадмыг тэмдэглэлгүй өнжиж, энэ жил ийнхүү тэгш ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхээр зэхэж буй. Иймд Улсын Их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороодын үйл ажиллагааг шалгаж, зарим хугацаатай үүрэг чиглэлүүдийг өгсөн юм.

Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнг зорих иргэдийн автомашины зорчих хөдөлгөөн, зогсоолыг хэрхэн шийдэх талаар Хэв журмын салбар хорооноос танилцууллаа. Үүнд иргэдийн автомашиныг тусгайлан бэлдсэн зогсоолд зогсоож, Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл автобусаар үйлчлэх юм. Иймд тус үйлчилгээнд явах автобус болон, зогсоолыг сайтар бэлтгэж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэхээр зохион байгуулахыг анхааруулсан юм.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтийн ажлууд эхэлсэн бөгөөд, гаднах тохижилт болон ногоон байгууламж, бие засах газрын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийж эхэлжээ. Жилийн жилд шүүмжлэл дагуулдаг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах хуучин Бие засах газрыг буулгаж, шинээр,стандартын дагуу барих үүргийг 14 хоногийн хугацаатай өглөө. Мөн ашиглагдахаа больсон жижиг байгууламжуудыг буулгаж, үйлчилгээ явуулах иргэд, аж ахуйн нэгжийг зохион байгуулалттай байрлуулахыг анхаарууллаа.

Түүнчлэн Үндэсний сурын талбайг тохижуулах, шаардлагатай төсөв хөрөнгийг нэмж олгох үүргийг Шадар сайд С.Амарсайхан Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны дарга Д.Ганболд болон бусад холбогдох албаныханд үүрэг болголоо.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • naadah yy? 2022-06-10 08:59:10
    Mongolchyydiin senej mehej ehelchihsen syy?....yun naadam be??......neg aytaihan naaddag ch yum sig??...Behchyyd ni neg negnee alaad l ....naadamaas hois naadam...
  • pkxny  2022-06-10 03:08:02
    наадмын талбай гэж хэлэхээр юм үлдээгүй юм бишүү. Баахан өндөр орон сууцнууд барьчихсан. Наадам дөхөхөөр наадмаа ярьдаг. Өвөл дөхөхөөр л утаагаа ярьдаг .
  • Бат 2022-06-10 01:27:54
    ОУ-аас авсан өрөө яая гэж байж нэг л их наадам ярисан амьтад монгол орон өрөндөө живж хятад гүрний мэдэл очсон хойноо наадам ярихыг харьяа