Шатыг нь ганц угааж, арчдаггүй СӨХ-нд төлбөр төлөх ёстой юу
Оршин суугчид нь Сууц өмчлөгчдийн холбоогоо муулж, СӨХ нь “Төлбөрөө төл” гэх маргаан бол ёстой л мөнхийн сэдэв. Ийм зарыг лифтний хаалган дээр, дотор талд нь айлуудын жагсаалтыг хаалганых нь дугаараа ирийтэл нь бичсэн харагддаг.
 
Тэгвэл оршин суугчид “Шатны бариулынх нь тоосыг ганц арчдаггүй, хогийг нь ганц шүүрдчихдэггүй, хаана л бол хаана хог шороо хөглөрсөн байхад яагаад төлбөр төлөх ёстой гэж” асуудаг.
 
Тэгвэл сүүлийн үед СӨХ-ныхон өгүүлэл тавьж эхэлсэн байна. Тэдний зүгээс “Тухайн байранд оршин суугч буюу тухайн айл өрх нь төлбөрөө  сараас дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд хуулийн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргаж, төлбөрөө барагдуулах эрхтэй” гэх зарыг явуулах болж.
 
 Хоногтоо СӨХ-нд ийм эрх нээлттэй байдаг юм байж. Тэгвэл оршин суугчдын зүгээс “Орцыг ядаж  угаачихдаггүй, шатны хог шороог нь шүүрддэггүй, шатны бариул, лифтний товчинд ариутгалын бодисгүй юмаа гэхэд нойтон алчуур нэг хүргэчихдэг бол АСУДАЛГҮЙ ТӨЛНӨ” гэдэг.
 
Тэгвэл СӨХ-ийн айл өрхтэй байгуулж буй гэрээг чамбайруулж, “Оршин суугчдын ая тухтай байдал, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд бохир заваан, ариутгал халдваргүйтгэлийг 7 хоног тутамд хийдэггүй бол тухайн айл өрх төлбөрөө төлөхгүй байж болно...” гэх мэт заалтыг оруулж өгвөл хаа хаанаа амар байх нь мэдээж.
 
Товчхондооо бол “Авах хүн бөхийж, өгөх хүн гэдийэг”-ийг СӨХ-ныхонд сайн сануулж эрх тэгш байя гэж оршин суугчид мөн ч их гуйж байгаа. Харин зарим нөхөд, СӨХ-г ажил алба, үүрэг хариуцлага гэхээсээ мөнгө олох боломж гэж харснаас ийм асуудал гарч, оршин суугчдынх нь бараг 50 хувь нь төлбөрөө өгөхгүй гүрийдэг.
 
Хэрэв энэ байдлаасаа салж, соёлтой үйлчилгээ үзүүлвэл айл өрхүүд яг л цахилгаан, ус дулаан, кабелийн ТВ-ийн хураамжаа сар бүр төлдөг шигээ хэвшчих нь тодорхой шүү дээ.
 
ErenNews.mn
С.Цээл

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • СӨХ -г тараая 2022-06-09 11:49:26
    ЧД-н 3- хорооны 25-р байрны цах.шат 3 сар ажиллахгүй. Гэтэл СӨХ-ны дарга Баасанбямб ажлаа хийхгүй атлаа цалин хүртсээр?