Явган болон дугуйн зам өргөтгөх ажлыг аж ахуйн нэгжүүд  дэмжиж байна

Иргэдийн аюулгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн 18 байршилд явган хүний замыг шинэчлэхээр болсон. Уг ажил Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Хүннү гудамжинд тавдугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд нэг сарын хугацаанд явган хүний зам, талбайг шинэчлэх юм. Тус гудамжны 13 мянган ам метр талбай бүхий явган болон дугуйн замыг ашиглалтын шаардлага хангахуйц буюу 1.5-5 метр болгон өргөтгөхөөс гадна гадаргуу, орц, гарцын налуу, хөтөч хавтангийн байршлыг стандартад нийцүүлэн шинэчлэх ажил үргэлжилж буй.

Явган болон дугуйн зам шинэчлэх ажилд саад учруулж буй 23 аж ахуй нэгж, байгууллагын хашаа, хайсыг буулган, шат чөлөөлөх шаардлага үүссэн. Ингэхдээ эзэмшил талбайгаа хэтрүүлэн, зөвшөөрөлгүй хашаа барьсан аж ахуйн нэгжид мэдэгдэл, шаардах хуудас хүргүүлсэн. Харин зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй тохиролцон ажиллаж буйг албаныхан мэдээлсэн. Тэгвэл уг ажил эхэлснээс хойш Хүннү гудамжинд үйл ажиллагаа явуулдаг есөн аж ахуй нэгж шаардах хуудсыг хүлээн авч, өөрсдийн хөрөнгөөр нөлөөлөлд өртсөн талбайгаа чөлөөлж, хашаа хайсаа буулгажээ. Тодруулбал:

1.“Сэнтури лэндмарк” ХХК,

2.“Трю Эл Менежмент” ХХК,

3.“ЦМС” ХХК,

4.“Ай Би Эй Групп” ХХК,

5.“Олимп Виллаж” СӨХ,

6.“Сүрэг Агт” ХХК,

7.“Илсондевелопмент” ХХК,

 8.“Си Си Эм Жи” ХХК,

9. “Дунд Мандал” ХХК гэх есөн аж ахуй нэгж нийслэлээс хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтыг дэмжин, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр замын нөлөөлөлд өртсөн талбайгаа чөлөөлөөд байна.

Явган болон дугуйн замыг өргөтгөхөд саад болж буй 14 аж ахуй нэгжийн 7740 ам метр талбайг чөлөөлөхөөр ажиллаж байгаа. Дээрх аж ахуй нэгжүүдийн барилгын түр хашаа, блокон суурьтай төмөр хашаа, шат, довжоо, сендвичэн барилга зэрэг нь явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж байгаа тул яаралтай чөлөөлж, стандартад нийцсэн замыг байгуулах юм.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар төсвийн бие даасан байдал хангагдаж, нийслэл болон дүүргүүд нийгэм, эдийн засгийн хувьд хөгжих боломж бүрдсэн. Үүний үр дүнд нийслэлээс түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг эхлүүлж, гудамж, зам шинэчлэх, авто зам болон гүүрэн байгууламжийг шинээр барих, өргөсгөх зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг ийнхүү үе шаттай хийж байна. 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.