Ерөнхий сайд аа, төрийн төмөр нударгаар хүүхэд занчихаа боль
Миний хүү битгий нүдээ аниарай, ээжийгээ хар даа, за миний хүү тайвшир. Миний хүү чинь ёстой мундаг, сайн хүү шүү... гэх эхийн үгс эм орлож байх шиг санагдав. Ээж хүү 2-ын нулимс  хар аяндаа бөмбөрч тэнд байсан хүмүүс хүүг тайтгаруулж, татсан гар хөлийг нь тавиулах гэж гарын арын судас шөрмөсийг нь илж, хөшсөн хуруунуудыг нь нэг нэгээр нь тавиулах гэж оролдоно...
 
Ээжийнхээ дууг сонссон хүү нүдээ анихгүйг хичээх ч үе үе нүд нь анилдана. Хүчээр зовхио өргөхөд алаг нүд айдас гуниг, зовлонтойгоор аяган эргэлдэж, бөөн бөөн нулимс хар аяндаа урсаж байгаа харагдав...
 
Энэ бол саажилттай хүүхдүүдэд байнга тохиолдож байдаг зовлон. Нарт хорвоод ирснээсээ хойш наснаасаа ч олон удаа ингэж татаж, ийм зовлонг өдөр бүр шахам амсч байгаа. Гэхдээ таталтын эсрэг эм нь байсан бол өдөр бүр үхэлтэй нүүр тулахгүй л дээ.
 
Тэгвэл төр засаг чухам эдгээр иргэдийнхээ, тэр тусмаа эдгээр хүүхүүдийн төлөө юу хийсэн юм бэ...Ямар хүйтэн хөндий цэвдэг сэтгэлтэй юм бэ. Эрх баригчдын хүүхдүүд далайн чинад дахь улсын аль сайн эм тариа, иддэг уудаг бүхнийг гэртээ эсвэл яг дэргэд нь очоод хэрэглэж байхад арын хүүхэд өнөөдөр ийнхү зовж байна.
 
Өнгөрсөн 7 хоногт эмийн асуудлыг авч хэлэлцэнэ, ярина, шийднэ гэх үгс чихний үзүүр шүргээд өнгөрсөн ч өнөөдөр ч таг. Саажилттай хүүхдүүд хариу хүлээн таталт өгсөөр зарим нь хорвоог орхиж, зарим нь үхэлтэй тэмцэлдсээр байна. Тэдний уух ёстой 30 орчим төрлийн эм байдаг ч энэ асуудлыг шийдэж өгөлгүй 4 жил болж байгаа нь ТӨР ТӨМӨР НУДАРГААРАА хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жанчиж байгаатай агаар нэг байна.
 
Ерөнхий сайд аа, хэрэв таны, таны ойр торйныхон дотор ийм хүүхэд байгаа бол та хэрхэх байсан бол...? гэх ганцхан асуултыг л танаас асууя. Хариулт нь таны үйлдлээс тов тодорхой харагдах болно.
 
Тэгээд ч товчхондоо бол “ТАТАЛТЫН ЭСРЭГ ЭМ” та нөхдийн сандал ширээ, халаа сэлгээ, ар өврийн хаалга, арав таван төгрөгийн авцаа өгцөөнөөс ч ХӨНГӨН, АМАРХАН ШИЙЭГДЧИХ хал балгүй асуудал шүү дээ.
 
Гэтэл яагаад ийм байдлаар хандаж эцэг хуульд заасан амьд явах сурч боловсрох эрхийг нь хүртэл зөрчинө вэ. Танаас тайлбар нэхье...?
ErenNews.mn
С.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2022-06-09 03:00:18
    МОНГОЛЧУУД НЭГДЭЖ ЧАДАДГҮЙ ХУВИНЦАР НҮҮЭНЛЧИН СЭТЭХҮЙТЭЙ ЦАГТ, ХӨГЖИЛ БУУРАЙ МОНГОЛД ЮМ БОЛГОН ДУТАГДАЖ ,,ЮМ БОЛГОНД ТӨМӨР НУДАРГА ХАРАГДАН ШҮҮ ДЭЭ,,,,