Чиний өрийг би төлөхгүй
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаарх мэдээллийг сонсоход

-Төрийн өмчийн үйлдвэрийн газруудын 563 тэрбум,
-“Кью Эс Си”, “Хөтөл”-ийн хоорондын хамаарал бүхий этгээдийн 495 тэрбум,
-Хувийн аж ахуйн нэгжүүдийн 700 гаруй тэрбумын зээл гэж багцалсан бөгөөд нийт 1.8 тэрбум төгрөгийн чанаргүй зээд байгаа гэв.
 
Энэ мэдээллийн дараагаас эхлэн “Хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийн мөнгийг эздээс нь асуулгүйгээр авч байгаа нь Хөгжлийн банкийг  дамуурахад хүргэсэн хулгайч луйварчдаас нэг их ялгаа алга” гэж цахим орчинд иргэд бухимдав.
 
Хөгжлйн банкны асуудал монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа.
 
Хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийн мөнгийг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж ард иргэддээ 2020 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн олгосон. Харин дараагийн ногдол ашгийн тухай яриа гарч эхэлмэгц “Төмөр замын бүтээн байгуулалтад оруулахаар болсон. Үүнийг нийтийн дунд судалгаа явуулж байгаад шийдчихсэн” гэж байсан. Тэр үед бухимдсан нь бий, эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ орууллаа гэж баярлаж хөөрцөглөсөн нь ч бий.
 
Тэгвэл бүтээн байгуулалтд оруулах, хулгайч луйварчдын өрийг төлөх 2 газар тэнгэр газар шиг ялгаатай. Хэрэв төрд ийм санаа цухалзаж байгаа бол, Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийг төлөх гэж дур нь хөдлөөд байгаа бол ТӨР ӨӨРӨӨ л ТӨЛӨГ.
 
Учир нь “Шадавынх ч байна уу, Готовынх ч байна уу тэр өр надад хамаагүй. Би хүний өмнөөс өр төлөх хэмжээний амьдралтай биш” гэх иргэд олон байна.
 
Гэхдээ Эрдэнэс Таван толгойн нийт 15 тэрбум хувьцааны 20 хувийг нь ард иргэд эзэмшдэг бол 80 хувийг нь Монгол Улсын Засгийн газар, ААН-үүд эзэмшдэг гэдэг. Энэ мэдээлэл хэр зэрэг бүдгэрсэн ч 80 хувьтай дүйцэх хэмжээний хувьцаа ор тас алга болчоогүй нь мэдээж.
 
Тиймээс үнэхээр Хөгжлийн банкны өрийг төлөх гээд байвал дээгүүрээ бас цаагуураа тэр 80 хувь дээрээ л тоглоцгоо, тогтоцгоо. Харин ард түмнээрээ бүү оролд. Ард түмэн бид татвар төлж та нөхдүүдийг тансаглуулна. Дээрээс нь энэ таны хувьцааны ногдол ашиг гээд өгч байхад хулгайчид  аваачаад өгчих тэнэгүүд биш.
 
Тиймээс “буруу гар”-ын хулгайч, луйварчдын өрийг төлөх гэж дур хүсэл чинь үнэхээр гозолзоод байвал ийм байдалд хүртэл нь харалган царайлсан  ТӨР өөрөө ТӨЛ.
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-06-11 00:35:39
    насаараа баян хүний өр төлсөөр үхэх юм банйа даа гэтэл баячууд авгай хүүхдээ аваад тив алгасаж нисээд сайхан юмаа
  • garchgyi ee!! 2022-06-10 09:01:11
    Mongold bolj baigaa byh zyil hyibaldaan hydal hyyrmag?....mehjee,senejee??????????????
  • зочин 2022-06-08 05:19:24
    Төрийн мөнгө гэж байхгүй шүүдээ бүгд бидний мөнгө.