Л.Халтар сайдын ''ачаар'' Монгол тээвэрчид сүйрэх нь
Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар гэж төмөр замаас өөрийг мэддэггүй хүн авто зам, авто тээвэр, агаарын тээвэр гээд Монголын тээвэр ложистикийг бүхэлд нь самарч, дампууруулж дуусгах нь.
 
Яг одоо нийгэмд махны бизнесийн асуудал олон нийтийн анхаарлыг татаж, хятадуудад экспортын эрх олгодог нь эргээд монголчуудын ч эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрснийг баталцгааж байна.
 
Энэ дуулиан, шуугианыг далимдуулан УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг яаравчлан хэлэлцэж, батлуулахаар зүтгэж байгааг олон нийт анзаарахгүй байна.
 
Ковид-19 цар тахлын улмаас нүүрсний экспорт зогсч улсын төсвийн орлого өдөрт 27 тэрбумаар тасалдан нүүрс тээврээс орлого олдог өрх бүл, тээврийн компаниудын өр, зээлийн хүү, алданги нэмэгдэж санхүүгийн байдал нь хүндэрсэн.
 
Тийм байтал “Олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн “Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуульд өөрчлөлт оруулах гэж байна.
 
Хэрвээ хуулийн төсөл батлагдвал энэ салбарыг бүхэлд нь Хятадуудын мэдэлд шилжүүлснээс ялгаагүй.
 
Тодруулбал, хуулийн өөрчлөлтийн
 
8.5-д “улс хоорондын уул уурхайн байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгсэлд зорчих зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг олон улсын тээврийн харилцааны гэрээг үндэслэн Засгийн газар батална”,
8.6-д “энэ хуулийн 8.5-д заасан зөвшөөрлийг уул уурхайн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэгдсэн байдлаар уурхай бүрээр гаргасан экспортын бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээнд нийцүүлэн олгоно” гэх хоёр заалт бий.
 
Эдгээрийг УИХ-ын гишүүд тайлбарлахдаа авлигын сүлжээ бий болгоод байгаа C зөвшөөрлийг Засгийн газраас олгодог болгоно гэж тайлбарлаад байгаа. Тодруулбал, С зөвшөөрлийг Засгийн газар олгоно, ингэхдээ уул уурхай болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн үахиргааны байгууллагаас квот олгох байдлаар шийдвэрлэх аж.
 
Өөрөөр хэлбэл, Авто тээврийн тухай хуульд нүүрс худалдан авагч талын саналаар тээвэрлэгч компанийг сонгоно гэсэн нэмэлт өөрчлөлт оруулах гэж зүтгэж байгаа. Энэ хууль батлагдвал тээврийн салбар бүхлээрээ Хятадын мэдэлд орсноос ялгаагүй болно. Учир нь нүүрс худалдан авагч тал гэдэг нь Хятадууд.
 
Одоо хууль нь батлагдаагүй байхад л Эрдэнэс тавантолгойн томоохон худалдан авагчийн нэг болох Чалько гэрээгээр ажилладаг Монголын хөрөнгө оруулалттай тээврийн компаниудын тоог цөөлчихсөн.
 
Түүнчлэн байнгын шахам асуудлаа шийдвэрлүүлэхээр хүсэлт өгөөд ч шийдвэрлүүлж чаддаггүй уртын тээврийнхэн байна. Тодруулбал, одоогоор Тавантолгой Цагаан хад чиглэлийн уртын тээвэр эхэлсэн гэж байгаа ч үндэсний тээврийн компаниуд бараг хамрагдаж чадаагүй, Хятадын хөрөнгө оруулалттай команиуд хэдийнэ гүйцэтгээд эхэлжээ.
 
Энэ нь бид удахгүй энэ салбарт эзэн суух учраас сууриа бататгаж байна гэж байгаагаас ялгаа алга.
 
Салбарын сайд нь төмөр замаасаа илүүг анхаарч харахгүй болохоор мань хүнийг “мангартуулж” байгаад ХЗДХ-ийн сайд төслийг санаачилчихсан гэж байгаа. Товчхондоо өөр салбарын хүн хуульд нь өөрчлөлт оруулна гэж байхад Л.Халтар сайд үг ч дуугарч, өөрийн салбар, тэнд ажиллаж, амьдралаа залгуулдаг монголчуудын өмнөөс ганц үг дуугарч чадахгүй байна.
 
Эрхэм сайд агаарын болон авто тээврийн салбартаа мэдлэг, мэдээлэл нь дутсаны гайг Монголын тээврийн салбарынхан л үүрэх гээд байна даа.

ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2022-06-09 22:52:54
    Ene er yamar uchirtai xun be??? Oposuud ene saidaas bolj ux l xel am bolson. Unexeer boldoggui xun uu esvel zuvuur zutgeed ad boldog xun uu?
  • Зочин 2022-06-08 11:21:30
    Халтар мануухайг зайуулах болоогүй юу
  • Зочин 2022-06-08 05:07:00
    Энэ нам халтараас оор хунгуй юм уу ер нь зарим сайд нар арай чулдаж бна шуу оорчлоод шинэчлэл хийгээчээ еронхий сайд аа
  • ЗОЧИН 2022-06-08 04:37:32
    САЛБАРААР НЬ ХАЛТАРТУУЛАХ БАЙТУГАЙ ХАРЛУУЛААД УНАГАЖ ДУУСЛАА !!! ОРОНД НЬ ТАВИХ ХҮНИЙ НӨӨЦ Ч БАЙХГҮЙ БҮГД МӨНГӨНИЙ НАМЫН ТАВИУЛУУД ДҮҮРЧИХСЭН !!!
  • ergelzee 2022-06-08 04:14:34
    Авто тээврийн салбар угаасаа маш хэцүү ш дээ зохицуулалт хийхэд.Сайд заавал тээвэрчин байх албагүй сайн зохион байгуулагч л байх ёстой
  • ЗОЧИН 2022-06-08 02:37:14
    УЛААНЫ АРААС ОРЛОО ДОО