Төрд очсон Хөтөлийн цементийн үйлдвэр дампуурчихаж...
Мунхаг төрийн түшээдээс болж барилгын салбар бүхэлдээ зогсонги байдалд орчхож. Учир нь барилгын салбарын гол түүхий эд цементийн эрэлт ихэссэн ч олдоц муудсаны улмаас барилгын компаниуд шилээ даран дампуурахдаа тулсан гэсэн үг.
 
Уг нь төр хэдхэн сарын өмнө хувийн хэвшилд байсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрийн мэдэлдээ авахдаа дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаж чадна. Үндэсний цементийн үйлдвэрүүд монопольчилж цементийг өндөр үнэтэйгээр зах зээлд нийлүүлж байна гэж Хөгжлийн банкны өрөөр нь тэднийгг буланд шахаж “Төр алаад өгнө. Ард түмэн та нар харж байгаарай” гэж бахархалтайгаар олонд мэдэгдэж байсан нь саяхан.
 
Тэдний энэхүү гоё үгэнд ард түмэн хийгээд барилгын салбарынхан итгэсэн. Гэтэл тэд ард түмнээ хуурчихаж гэдгийг барилгын салбарын дампуурал, зогсонги байдал энэ бүхнийг гэрчилж байна.
 
Үнэндээ Засгийн газар Хөгжлийн банкны өр зээлээр далимдуулж хувийн хэвшлийн хийж бүтээж байсан “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийг  хүчээр булаан авч төр юмаа мэдэж авлаа хэмээн ялгуусан баатрын дүр эсгэсэн. Гэтэл начир дээрээ зах зээлд хямд үнээй борлуулна гэж онгирч айсан төрийнхний энэхүү амлалт нь худал болж олон ямнган айл өрхийг орлогогүй болгож, идэх хоолноос нь салгачихлаа. Өөрөөр хэлбэл барилгын салбарт ажиллаж буй ажилчин анги төрийн худал хийрхлээс болж хоногийн хоолгүй болж эхэллээ. Аливаа улс орны барилгын салбарын хөгжил нь тухайн улсын хөгжлийн нүүр царай, нийгмийн түвшний илэрхийлэл болдог.
 
Монгол Улсад барилга, орон сууц, авто зам, уул уурхайн томоохон төслүүд хөдөлж эхэлснээс хойш барилгын материалын үйлдвэрийн дэд салбар эрчимтэй хөгжиж ирснээр, баригын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг, барилгын материалуудыг барьцалдуулагч зуурмагийн түүхий эд болох цементийн эрэлт, хэрэгцээ ихэссэн.
 
Монгол Улс цементээ гаднаас импортолсноор жил болгон 25-110 сая доллар гадагшаа алдаж байсан гашуун түүхтэй. Энэ нь төрөөс үндэсний бүтээгдэхүүнийг дэмжих нэгдсэн бодлого дутмаг байдгаас бид Хятад руу олон сая валютаа алдаж байв.
 
Тухайлбал өнгөрсөн онд Монгол Улс барилгын материалын хэрэгцээнийхээ 38 хувийг дотоодоос хангаж үлдсэн хувийг импортоор авч байна гэх албан ёсны мэдээллийг БХБ-ын дэд сайд Э.Золбоо нэгэн форумын үеэр мэдэгдэж байсан.
 
Мөн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цемент, арматур, хавтгай шил гэсэн нэр бүхий барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар тусгасан ч эсрэгээрээ хувьд шилжсэн байсан  “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийг төрийн нэр барьж ямар ч тогтоол шийдвэргүйгээр дээрэмдэн авсан нь барилгын гол түүхий эд болсон цементийг үгүй хийснийг барилгын салбарынхан зовлонг нь амсч байна.
 
Тиймээс л төр хувийн хэвшлийн бизнесийн дээрэмчин үү гэж толгой дээр сандайлж буй эрхмүүдээс асуумаар байна.
 
Уг нь хувийн хэвшийнхэн ковидын нөхцөл байдлыг арайхийн давж хөл дээрээ тогтож олон хүнийг ажлын байраар хангаж төрийн өмнөөс нуруундаа хүнд ачаа үүрч явсаар ирэхэд нь ичих ч үгүй төр өмчөө мэдэж байна гэж дээрэмдэн авсан нь гэмт хэрэг.
 
Төр бизнесийн салбарынхныг “Баялаг бүтээгчид” гэж их гоёор тодотгодог мөртлөө эргээд хамгийн их дарамт, шахалт үзүүлдэг болчихсон.
 
Өөрөөр хэлбэл тэд баялаг бүтээснийхээ төлөө бусдаас илүү бэрхшээлтэй тулгардаг бизнесийн салбарынханд улам л их дарамт ирэх болсны  хамгийн ойрын жишээг “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” яруу тодоор харуулав. Эцэст нь хэлэхэд Засгийн газраас Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, төрийн өмчид авсан нь алдаа юу оноо юу гэдгийг цаг хугацаа харуулах ч энэ мэтээр хувийн хэвшлээ хүчиндэж дээрэмдээд байвал улс маань дампуурах биз ээ.

Үргэлжлэл бий...
 
ErenNews.mn
Х.Маргад
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ganaa 2022-06-07 16:23:25
    Харин ч шинэ үйлдвэр баригдаад технологоо өөрчлөөд жигдрээд сайхан болж байхад нь төр буцааж авлаа гээж дээрэмдсэн одоо нөөц дууссан бол юу хийгээд байгаан бэ ү...
  • Зочин 2022-06-07 07:35:24
    Нам засагтаа арга зааж өгье - дахиад хувьчлаад, дахмад хураагаад бай.
  • kkkk 2022-06-07 07:04:19
    ЦЭМЭНТЫН ТОМ ҮЙЛДВЭРИЙН НОВШЫН УРВАГЧ БӨГС ДОЛООГЧ наранбаатар мэтийн лаларууд удирдаад явуулна гэж юу байхав , ДАРГА НАР хулгай хийхээс өөр зүйл чадахгүй
  • Энхбат 2022-06-07 04:22:13
    Нөгөө эзэн нь үхчихсэн, эзэн холбогдогч үйлдвэрийн эзэн амилаад эхэлсэн үү? Ха ха, тэгнэ ээ, тэр!
  • оюун 2022-06-07 03:35:28
    угаасаа дампууруулаад сүйтгээд өгсөн учир мөнгөгүй төр харинч яаж игээд л явуулж байгаа нь мх юм шүү хойтон гэхэд сайжранаа
  • Иргэн  2022-06-07 02:58:54
    Хулгайлсан нөхдүүд аль эрт дампууруулсан шүү. Одоо алдаа завхаралгүй шудрага аувчилах хэрэгтэй.
  • зочин 2022-06-07 02:54:10
    Хулгайчдаас эргүүлж аваад ажиллаж эхэлсэн өр төлбөр төлж эхэлсэн худал мэдээлэл байна
  • . 2022-06-07 02:48:10
    Гарчиг агуулга нийцсэнгүй. Х.Маргад тэнэг захиалганы сэтгүүлч вэ.
  • enkhamgalan 2022-06-07 02:44:46
    ene nowshiin web bdg yumuu. yu bicheed bnaa. xutul sergej exelseniig bid anzaarch bgaa. yaj gants uildver ulsaaa xangaj diilex yum.
  • hn 2022-06-07 02:37:12
    huts. Elbegdorjiin ugjnii huragnuudaa