Х.Болорчулуун гишүүн ээ боломж ашигла, чадахгүй бол зайгаа тавь
Оюутолгой хэмээн орилдог байсан Х.Болорчулуун гишүүн гэнэт урд хөршийн мэргэжлийн хяналтынханд буруу чихээд олон нийтийн гайхшралыг төрүүлэх боллоо.
 
Сүүлийн өдрүүдэд махны үйлдвэрүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй, энэ нь үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж магадгүй гэх мэдээлэл цацагдаж, Шадар сайдаар ахлуулсан Ажын хэсэг байгуулагдсан.
 
Хүнсний аюулгүй байдал тэр дундаа мах бол монголчуудын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн. Гэтэл гэнэт ухаан орсон мэт аашилж буй зарим албан тушаалтнуудыг ажлаа өг гэхээс аргагүйд хүргэж байна.
 
Учир нь, УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун “Махыг дулааны аргаар боловсруулж БНХАУ руу гаргадаг болсонтой холбоотойгоор сүүлийн таван жилд л Эмээлтэд Хятад эзэнтэй компаниуд Хятадын мэргэжлийн хяналтын байгууллагынхан Монгол улсад ирээд өөрийн улсын үйлдвэрүүдээ нээх зөвшөөрлийг олгодог бодлого хэрэгждэг. Манай улс гадагш гаргах  махаа чанартай боловсруулж, хилээр гаргана уу гэхээс Хятадын мэргэжлийн хяналтынхан манай улсад орж ирээд мах авна гэдэг утгагүй зүйл. Үүнийг таслан зогсоож, хориглох ёстой” гэж ярьжээ.
 
Зүй нь бол мань хүн УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар 2019 оны тавдугаар сараас хойш буюу гурав дахь жилдээ ажиллаж байгаа хүн.
 
Харамсалтай нь түүний хэлж байгаагаар сүүлийн таван жил Хятадын мэргэжлийн хяналтынхан Монгол Улсад ирж зөвшөөрөл олгодог гэдэг нь эрхэм гишүүн хүнсний аюулгүй байдлаар дамжуулан монголчуудын эрүүл мэндэд заналхийлсэн юм биш үү гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
 
Угтаа бол УИХ-ын гишүүн, байнгын хорооны даргын хувьд Х.Болорчулуун аль эрт тэрхүү арга барилыг өөрчлөх хуулийн төсөл санаачлах боломж хангалттай байсан. Атал өнгөрсөн хугацаанд чимээгүй байсан хэрнээ өнөөдөр гэнэт дуугарч, хэлд орж буй мэт аяглаж байгааг хэрхэн ойлгох вэ.
 
Үнэндээ хууль санаачлах бүх эрхийг гартаа атгачхаад чимээгүйхэн гурван жил суучихаад өнөөдөр ийн дуугарч байгаа нь түүнийг хэр чадамжтай гишүүн бэ гэдгийг бататгаад өгчихөж байгаа юм. Өмнөх ажлаа барахгүй, мэдэхгүй байгаа бол эрхэм гишүүн Х.Болорчулуун та үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэлдээ хариуцлагаа ухамсарлаж, ядаж байнгын хорооны даргын албаа өгсөн нь дээр биш гэж үү.

Erennews.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ! 2022-06-08 04:30:49
    Улс орноо хорлон сүйтгэгч!
  • Зочин 2022-06-06 06:47:58
    Х.Болорчулуун гишүүн их ашиг сонирхолтой хүндээ. Өөрөө зүүн бүс битгий хэл бараг үндэсний хэмжээний гурилын үйлдвэртэй мөртлөө БОХХАА-н байнгын хорооны дарга гэ...