“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Хянан шалгах түр хороо байгуулах тухай”  УИХ-ын тогтоолын төслийг  УИХ-ын гишүүн Ш.Адьшаа  /2022.06.03/ өргөн мэдүүллээ. Энэхүү Хянан шалгах түр хороо нь хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох, дээрх асуудлын талаар санал боловсруулах үүрэгтэй ажээ.'

Монгол Улс 2022 онд 18.0 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 3.8 сая тонн нүүрс экспортолж, төлөвлөж байсан  экспорт саатан, улмаар нүүрсний экспортоос улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн 1.3 их наяд төгрөгийн орлого тасалдах нөхцөл байдал үүсчээ.

Түүнчлэн  Монгол Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зардал хэт өссөн, үүнээс үүдсэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан нөхцлийг тогтоох шаардлагыг үндэслэн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо байгуулахыг УИХ-ын 26 гишүүн дэмжиж, гарын үсгээ зурсан байна.

Тогтоолын төсөл нь 6 заалттай байх бөгөөд хянан шалгах түр хороог байгуулах үндэслэл, хянан шалгах түр хорооны хяналт шалгалтын сэдэв, хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг тодорхой асуудлаар ангилан тогтоож, Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүн болон тогтоолыг дагаж мөрдөх хугацааг тогтоожээ.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.