Шинжилгээний лабораторийг байнгын ажиллагаатай болгоё
Цар тахлын улмаас бараг 2 жил махны экспорт хийгдээгүй. Тэгж тэгж сая нэг юм эхлэх гэтэл байж байгаа царай нь энэ.
 
Олон компанийн үйл ажиллагаа доголдож хүндхэн байгааг хаа хаанаа л мэдэж байгаа. Гэхдээ хүндхэн байлаа гээд хууль дүрэм журмыг үл огоорч, хүнсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүртлээ заваарна ч гэж юу байхав.
 
Товчхондоо бол өнөөдрийн сэдэв болоод байгаа энэ асуудал төрийн байгууллагуудын уялдаа холбоо маш муу байгааг харуулж тэдэнд дүн тавилаа.
 
Цар тахлын үед буюу 2 жил “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдээгүй, 2 жил махны экспорт явагдаагүй” гэж МХЕГ-ын ажилтнууд бараг бүгд хэлж байв. Тэгвэл “Төлөвлөгөөт” гэдг чинь мэдээллээ түрүүлж цацаад араас нь очиж шалгахыг хэлдэг гэх ойлголт бий болчихож. Учир нь тэр газрын даргын баталсан төлөвлөгөөт шалгалтын хуваарь цахим орчинд явж шүүмжлэлд өртөж байсан учраас тэгж ойлгохоос  ч аргагүй юм. Энэ мэтээр тус газрын өө сэвтэй бүхнийг тоочиж болох ч ард иргэийн гайхшралыг төрүүлээд байгаа ганцхан асуудал бий. Тэр нь МХЕГ-ын шинжилгээний лаборатори. Долоо хоногийн Бямба, Баасан гарагт амардаг гэж байгаа. Гэтэл мах шинжилгээнд өгөх гэхээр “Лаборатори амарсан” тул 1 дэх өдрийг эсвэл баяр ёслолын дараах ажлын өдрийг хүлээх болдог. Гэхдээ шинжлүүлэх байгууллага нь өөрсдөө шинжилгээнд аваачиж өгдөг гэж байгаа. Уг нь өөрсдөө ирж авч яваад шинжилвэл сая зөв, үнэн үр дүн гарнаа даа.
 
Мөн МХЕГ-ын энэ лаборатори яагаад амралтын өдрүүдээр ажиллаж байнгын ажиллагаатай байж болохгүй гэж. Энэ бол тус байгууллага дотооддоо шийдчих л асуудал. Шинжилгээний лабораторид мэргэжлийн хүмүүс ажиллах нь тодорхой. Тэднийгээ ээлжээр ажиллуулж Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу илүү цаг, нэмэгдэл  цалинг нь бодож олгож болно. Эсвэл ажлын өдрүүдэд нөхөж амрааж ч бас болно. Ажлын өдөр амрах нь хувийн ажлаа амжуулахад нь ч хэрэгтэй бадаг шүү дээ. Тэгээд ч сэтгэл байвал болохгүй зүйлийг ч болгож болно.
 
Эмнэлгүүд тэгвэл хүн хүчний хүрэлцээ муутай хэрнээ шинжилгээний лаборатори нь 24 цагийн турш тасралтгүй ажиллаж л байдаг.
 
Зөвхөн эндээс харахад МХЕГ-т зэгсэн мэдлэгтэй, зохион байгуулалт, удирдан чиглүүлэх чадвартай тийм удирдлага дутагдаж байгаа нь харагдаж байгаа юм.
 
Нөгөөтэйгүүр зарим нэг сайд дарга нар “Амгалан тайван байцгаа. Аль цэгээс бэлтгэгдээд нийслэлд орж ирж байгаад нь Мал эмнэлэг мөшгөх системээрээ мөрдөж хяналт тавьдаг” гэнэ.
 
Тэгвэл 22—ын товчоогоор гарахгүй 61-ийн гарамаар гарч нийслэл рүү орсон махыг хэрхэн мөрдөж байгаа бол...
 
Цаасан дээрх мөшгөх систем ярьж байх зуурт чинь өнөөх ногоон, цагаан, үнэртэй үнэргүй марх хүрэх газрыы хүрчихсэн, ачаагаа буулгасан жолооч нь хөлсөө арчаад урт уртаар амьсгаа аваад сууж буй биз.
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2022-06-05 11:02:52
    yam bolgon eersdiin uil ajillagaanii chigleleer hyanaltiin togtoltsoogoo baiguulj shalgaltaa hiij baimaar yum, nmergejliin hyanalth ajillaj chadagui baina