Илчилж чаддаггүй эзэнгүй төр
Манай улсад асуудал үүсэхээр эд хөрөнгийн эзэн холбогдогч нь олдохоо байчихдаг болж. Дөнгөж өчигдөрхөн МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Эмээлтэд байгаа 1.6 тэрбумаар үнэлэгдэх махны эзэн олдохгүй байна”  гэж мэдэгдсэн бол сар орчмын өмнө УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Эрээн боомтод бөөгнөрсөн нүүрсний эзэн холбогдогч нь олдохгүй байна” гэх мэдээллийг өгсөн.
 
Мөн Хөгжлийн банкны  чанаргүй зээлийн асуудал сөхөгдөхөд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Хөгжлийн банкнаас Сэлэнгийн герефорд ХХК-д 4.1 тэрбум төгрөгийн зээл олгосон ч компанийн эзэн нь олдохгүй байна. Үхэр нь л үлдэж” гэж ярьсан.  Угтаа бол жинхэнэ эзэн эс бөгөөс халхавч эзнийг нь олчихвол амьхандаа хуулийн хариуцлага хүлээлгэх гээд байх шиг байгаа юм. Нөгөөдүүл нь хууль бус үйлдэл нь олон нийтэд түгчихнэ гээд хумхын тоос болчихдог бололтой.
 
Мэдээж төрийн албыг залгуулж яваа хүмүүсийн хувьд хууль хэрэгжүүлэхийн тулд эзнийг нь олуулах, олж хариуцлага үүрүүлчих гээд зүтгэж буй биз. Харамсалтай нь нэгэнт хууль бусаар хөрөнгөжсөн  эсвэл авлига, бусдын боломжийг хулгайлсан зэрэг асуудлаас болоод эзэд нь тодорхойгүй болчхоод байгаа.
 
Тиймээс нэгэнт хууль зөрчсөн бол тухайн хөрөнгө, эдзүйлсийг улсын орлого болгоод хураагаад авчихсан нь дээр юм биш үү. Нуугдсан эзэд анх хууль, дүрэм, журам огт тоогоогүй бол яг түүн шиг нь хууль бусаар хариуг нь барьдаг болчихвол зүгээр ч юм уу.
 
Эс бөгөөс төрийн өмнөөс ажиллагсад нь илчилж чадахгүй явсаар эзэнгүй төрийн эмгэнэл иргэд, олон нийтийг хохироосоор байх нь.
 
Зөвхөн дээрх гурван жишээнээс харахад иргэдийн эрүүл мэнд, улсын эдийн засагт ноцтой хохирол учруулахаар байгаа биз.
 
ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-06-05 10:08:19
    монголын төр түүний хүчнтй нэртэй цагдаа авилгалттай тэмцэгч 350000 төгрөгийн зөрчлийн шинжтэй хэргийг гэмт хэрэг гээд 10,000,000 торгох ялаар штйтгэж чаддаг ,,...
  • Бат 2022-06-05 03:09:07
    Параламентаа 2 тахимтай болгож төрд ард түмэн хяналтаа тавихгүй бол болохгүй одоо хүртэл монгол улс дефоль зарлахгүй ОУ вальютын сангийн санаачлагад орохгүй тө...
    • ХУУЛЬЧ  2022-06-06 04:05:21
      ЦАГ НЬ БОЛООГҮЙ ,,,МОНГОЛ ШИГ ХУВЬ ХҮН ӨӨРИЙГӨӨ БУСДААС УХААНТАЙ ГЭЖ МАНАРДАГ ХУУЧИНСАГ ҮЗЭЛТЭЙ ,,,ХУВИНЦАР, ХӨГЖИЛИЙГ МЭДЭРЧ МАЛ ТӨРӨХӨӨС ГАРАХ ҮЕД БОЛ БОЛНО ...
  • ХУУЛЬЧ  2022-06-04 07:09:14
    ,,,,,,АРДЧИЛАЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ,ЗАРЧИМАА ХУУЧИН АРГА БАРИЛААР ТАЙЛБАРЛАЖ ЗАСАГЛАЛЫН ТӨЛӨӨ БАШИР АРГААР ТЭМЦЭХЭЭР ТӨР ЭЗЭНГҮЙ МЭТ САНАГДАНА ШҮҮ ДЭЭ ,