
Баянзүрх дүүрэг дүүргийн прокурорын газартай хамтарч "Баянзүрх - Бүтэн зүрх" зорилтот төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн хүрээнд хүүхэд багачуудад хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх зэрэг сэдвээр сургалт, илтгэл хийж танилцууллаа. Мөн хийж хэрэгжүүлэх ажлын талаар хүүхэд багачуудаас саналыг сонсож, чөлөөтэй ярилцлаа.
"Баянзүрх - Бүтэн зүрх" төсөл цаашид хороо бүрд хэрэгжих бөгөөд үүнд хамтарсан багийн идэвх оролцоо чухал гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.