Эмээлтийн эмгэнэл
Монгол Улс 67.3 сая толгой малтай гэж 2021 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр зарласан Гэхдээ өнөөдөр энэ хэмжээний малтай 3.4 сая Монгол хүн махнаас болж хордож, генийн өөрчлөлт хийгээд удмын сандаа аюул дагуулсаар байх уу. Тал дүүрэн малын махаа Эмээлтийн хэдэн үйлдвэрт нийлүүлсний горыг нийтээрээ амсаж, эрүүл мэндээрээ хохирсоор байх уу.
 
Хэдийгээр үүнийг ҮАБЗ анхааралдаа авахаар болсон ч хэтэрхий хожимдож, төрийн байгууллагууд ажиллахгүй, хөдлөхгүй байна.
 
Тавдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн орчин, түүхий эд хүлээн авах, мах боловсруулах технологи нэг л биш байгаа талаарх гомдлоо иргэд хэвлэл мэдээллийн байгууллагуудд дуулгасан байдаг.
 
Ингэж махны асуудал олон нийтийн анхааралд хүрсэн. Эс бөгөөс ганц төрийн хяналт, шалгалтын байгууллагуудад хандаад тусыг эс олдог аж.
 
Үүнээс хойш буюу тавдугаар сарын 13-нд Монгол Улсын Ерөнхийлөгч ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн эхлүүлэх санаачилга дэвшүүлсэн.
 
Мөн Засгийн газар тавдугаар сарын 31-ний хуралдаанаар Эмээлт дэх “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцалсан. Цаашлаад Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын өнөөгийн байдалд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, махны нийлүүлэлтийн сүлжээний хяналтын тогтолцоог сайжруулахад чиглэсэн арга хэмжээний санал боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
 
Товчхондоо, Эмээлтэд байх махны үйлдвэрүүдийн ихэнх нь мах экспортлох чиглэлээр  үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн үг. Харин дээрх Ажлын хэсэг байгуулагдсан сургаар тухайн шөнө Эмээлтээс дулааны аргаар боловсруулсан их хэмжээний буюу 8 тонн мах нийслэл оруулах гэж байсан тухай мэдээлэл гарсан нь хяналт, шалгалтаас бултуулах гэсэн үйлдэл гэж хардахад хүргэж байна.
 
Нөгөө талд мөн л хиамны цехэд ажиллаж байсан хүн “Хиам, дулааны аргаар мах боловсруулж, үйлдвэрлэгчид бүх махыг 12-24 цагийн хугацаанд нитритын уусмалд байлгаж, өөрсдийнх нь хэлдгээр дуулгавартай мах, “хужаа” мах болгодог. Цагаан өнгөтэй, ямар ч үнэр, амтгүй мах болдог гэсэн үг. Түүнийгээ хүнсний будаг, амтлагчтай холиод ихэвчлэн том төмөр ваннд хийж, амт,үнэр оруулна. Аммиак гэж үнэр дардаг, хүний биед маш хортой бодис бий. Хүнснийхэн  андахгүй дээ,  түүгээр өмхийрсөн, муудсан махны үнэрийг дардаг. Салъям, утсан хиам, нарийн хиам, бүх төрлийн зайдас ийм л замаар бүтээгдэхүүн болж, савлагддаг. Борлуулалтад гараад зарагдаагүй, хугацаа нь хэтэрсэн энэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг дараагийн хольцод нийлүүлдэг” гэж хэвлэлд мэдээлсэн байдаг.
 
Энэ бол монголчуудын эрүүл мэнд, амь насанд зориудаар халдаж буй хэрэг. Үүнийг ч мөн шалгах ёстой.
 
Өнөөдөр Эмээлт дэх агуулахад хадгалж байсан махыг аль нэг мэдээллийн сайтынхан чанаж, хэн нэгэн нь идэж туршихдаа биш Монголчууд нийтээрээ ямар мах идэж байна вэ, энэ нь эргээд эрүүл мэндэд ямар сөрөг үр дагавартай зэргийг нягталж, шалгах нь төрийн байгууллага тэр дундаа Мэргэжлийн хяналтын хийх ёстой ажил. Харамсалтай нь тэд Эмээлтийнхэнд дөрлүүлж, хөтлүүлчихсэн бололтойг монголчууд нийтээрээ харлаа, үзлээ.
 
   Тэгэхээр бодит үнэн нь чухам аль нь гэж бид итгэх вэ. Хэвлэлээр дамжин нийтэд хүрсэн энэ асуудалд ҮАБЗ нухацтай хандахгүй бол таван хошуу малынхаа тоогоор бахархаж, “малын буян их ээ” гэдэг монголчууд хэсэг хугацааны дараа таван төгрөгийн ашиг харсан хүмүүсээс болж, эрүүл мэнд,  удмын сангаа устгуулах хэмжээнд хүрэх нь байна шүү.
ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Пүүжий 2022-07-09 15:42:51
    Дулааны аргаар боловсруулах гээд буруу тийш нь яриад байх юм? Суудсан махыг химийн аргаар сэргээх гээч. Гэхдээ экспорт биш УБ-д нийлүүлээд байгааг нь шалгаач Дү...
    • Пүүжий 2022-07-09 15:46:27
      Муудсан махыг сэргээж УБ-д борлуулдагийг шалгаач? Экспорт хэрэггүй ээ? УБ-д борлуулаад байгааг нь ... Хужааг хамгаалаад байгаа юмуу хаашаа юм? Хурлийзуудыг ээ?
  • Л 2022-06-05 07:54:12
    Хяналт шалгалтаа сулруулж мэргэжлийн хяналтыг бизнес дэмжих нэрээр хүчгүйдүүлсний гаы
  • Зочин 2022-06-05 06:46:32
    Махны үйлдвэрүүд мах авахгүй болохоор малчид малаа өгөх газаргүй болж мал үнэгүйдэж тоо толгойгоо цөөлж хүссэн хүсээгүй чанартай таваарлаг мал аж ахуй хөгжинө...
  • Зочин 2022-06-04 13:39:39
    Аймшиг!
  • найруулсан хор 2022-06-03 01:05:03
    СОЦИАЛИЗМын үед дарга нарын хүнсийг хянадаг тусгай лаборатори байсан. ОДОО ч гэсэн байдаг байх даа. ЭНЭ гурав лав хордохгүй. ЖИРИЙН иргэд л хятадуудын найруулса...
  • Б 2022-06-02 05:08:44
    МЭРЭГЖЛИЙН ХЯНАЛТ ГЭЖ ЯМАРЧ ХЭРЭГГҮЙ ГАЗАР. ХААХ ЁСТОЙ ГАЗРААС АВИЛГА АВЧ ХААЦАЙЛНА. ЗҮГЭЭР АЖИЛААХ ГАЗРААС АВИЛГА НЭХЭЖ ХААНА. ЁСТОЙ ЗАВХАРСАН ГАЗАР.
  • ХУУЛЬЧ  2022-06-02 03:50:29
    МОНГОЛЧУУД ТҮҮХЭН УЛАМЖЛАЛААРАА ХИЙЖ БҮТЭЭЖ ИРСЭН ЗҮЙЛЭЭ ӨӨРСДӨӨ ХИЙЖ БҮТЭЭЖ ЧАНАРЖУУЛЖ ХӨГЖҮҮЛЖ ДУЛХИЙД БРЕНД БОЛГОСОН БОЛ ЙИМ БАЙДАЛД ХҮРЭХГҮЙ ЮМСАН ,,