Эрүүгийн хуулиар хууль сахиулагчийн дур зоргыг хязгааргүй тэлж байна гэв

Засгийн газраас Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлээд байгаа. Тэгвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөгч иргэдийг дуудаж байцаах нэрээр өрөөнийхөө үүдэнд хэдэн цаг, өдрөөр суулгадаг байдал эргэн ирэх гэж байна. Энэ хүрээнд хүний эрхийг хумих хуулийн төслийн талаарх иргэдийн нээлттэй хэлэлцүүлгийг сөрөг хүчний зүгээс Төрийн ордонд зохион байгууллаа. 

"Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлт ба хүний эрх" сэдвийн хүрээнд АН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх Г.Эрдэнэбат “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бол их чухал. Нэмэлт өөрчлөлтийг зүй ёсны асуудал гэж харах боловч өргөн барьсан хуулийн төсөлд хэд хэдэн ноцтой асуудал гарч ирсэн.  Уг хуулиар хуулийн байгууллага хүний эрх чөлөөнд халдах эрхийг өгдөг. Өөрөөр хэлбэл цагдаа, тагнуулын мөрдөгч нар энэ хуулиар хүн барьж хорих, нэгжлэг хийх эрхийг олж авдаг. Өөрчлөлтөөр хуулийн байгууллагын өмнө тулгарч байгаа бэрхшээлийг л шийдэж байна. Ингэхээр хуулийн байгууллагуудад амар, иргэдэд хүндрэлтэй болж байна.  Очоод уулзах ёстой мөрдөгчийг өрөөнд нь суулгахаар иргэн л очно гэсэн үг. Социализмын үе шиг хүн дуудах эрхийг мөрдөгчид өгч болохгүй. Ингэвэл мөрдөгч хэн дуртайгаа дуудна. Ирэхгүй бол гавлаад хүчээр авчрах юм. Хууль сахиулагчийн дур зоргыг хэмжээ хязгааргүй тэлж байна. Хэн нэгнийг албадан ирүүлэх бол мөрдөгч үүнийгээ прокурорт танилцуулаад, үндэслэлтэй байна гэж үзвэл прокурор дуудах хуудас бичиж, шүүгч албадан ирүүлэх захирамж гаргаж өгдөг. Ингэснээр цагдаагийн үүдэнд зогсож байсан хүний тоо байхгүй болсон. Тиймээс АН-ын бүлгийн зүгээс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгын үүднээс уг хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийг анхааралтай авч үзэж байна" гэсэн юм.

 Харин хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн аргыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч болно гэж заасан. Энэ тохиолдолд ямар ч аргаар хүний эрхийн нөхцөл байдлыг дордуулж болзошгүй байна гэсэн байр суурийг илэрхийллээ.

“Зууны мэдээ” сонин
С.Уянга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2022-06-02 01:40:34
    Хэрэг хийсэн,хэрэгт сэжиглэгдэж байгаа,гэрч,хохирогч нарыг МБайцаагч,ХБүртгэгч шаардлагатай үедээ дуудаж байх хэрэгтэй. Өглөө орой цагийн бүртгэх
  • zochin 2022-05-31 12:17:20
    Ганц байцаагч хэнээр ч хамаагүй үүдээ сахиулах эрх авна гэж байгаа юм уу