“МИК ОССК” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоолоо

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан баталгаат үнэт цаасны зах зээлд “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоолоо.

“Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь иргэдийн орон сууцны зээлийг анхдагч зах зээлээс буюу банкуудаас худалдан авч, тус зээлийн хөрөнгөөр баталгаажуулсан үнэт цаасыг хоёрдогч зах зээлд борлуулан эх үүсвэр татаж, орон сууцны зээлийн тогтвортой санхүүжилтийг бий болгох үндсэн үүргийг хэрэгжүүлдэг. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд заасны дагуу өөрийн байгуулсан тусгай зориулалтын компаниудаар дамжуулан ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах үйл ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн байдлаар орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан баталгаат үнэт цаасны зах зээлд “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн харилцан хамаарал бүхий “Мик актив 1”-ээс “Мик актив-28” хүртэл ТЗК-иудын гаргасан үнэт цаасны нийт мөнгөн дүн нь зах зээлийн гуравны нэгээс дээш хувь буюу 100 хувийг эзэлж байгаа юм.

Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуйн эрхлэгч гэж үзнэ хэмээн Өрсөлдөөний тухай хуульд тусгасан байдаг.

Мөн хуулиар давамгай байдалтай аж ахуй эрхлэгч тухайн зах зээлд ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглодог бөгөөд үүнд ШӨХТГ тогтмол хяналт тавьж ажилладаг.

Холбогдох зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоосноор тухайн аж ахуй эрхлэгч нь давамгай байдлаа хууль бусаар ашиглах буюу бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулах зэрэг ноёлох үйл ажиллагаа явуулахаас сэргийлнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-05-31 15:53:29
    Зөвхөн мөнгө өсгөх ард иргэд-н боломгүй нөхцөл-г далимдуулж байраар нь барьцаалж давуу эрхээр олон жил мөнгө завшиж, дахин ийм үйлчилгээг шинээр төрх-г боосон!!...
  • Зочин 2022-05-31 08:12:53
    "МИК"-ээ татан буулга??????????????????????