Эм Ди Си Пи ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал

1. Шалгалтын явцад Эм Ди Си Пи ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт боловсруулалт хийх үед БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хятад бичигтэй нунтаг цагаан өнгийн бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон ба харин Нэгүүн.мн сайтын сэтгүүлчийн Монгол малын маханд тариураар шингэн бодис шахаж байна гэх мэдээлэл нотлогдоогүй болно.

2. Мах боловсруулах үйлдвэрийн орчин мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, махыг хүлээн авахдаа үзлэг хийж бүртгэл хөтөлдөггүй, цехийн цэвэрлэгээ, ариутгал хийсэн бүртгэл хөтлөлт байхгүй, агуулахын хэмийн бүртгэл хөтлөлтгүй, ариутгал халдваргүйтгэлийн гэрээ байгуулаагүй, мэргэжлийн боловсон хүчний нөөцгүй, гарал үүсэл тодорхойгүй хугацаа дууссан цагаан өнгийн бодисыг технологийн зааваргүй хэрэглэж байсан.

3. ХКҮ ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт СХД-ын МХХ-ээс шалгалт хийхэд Мах импекс ХК-д бэлтгэсэн хонь, ямааны махыг гэрээгээр авч өөрийн үйлдвэрт дулааны аргаар боловсруулалт хийсэн нийт 175 тн мах агуулахад хадгалж байна.

Тус компани нь бүтээгдэхүүнийхээ хайрцаг болон хаяг шошгыг БНХАУ-д захиалгаар хийлгэж үйлдвэрлэлдээ хэрэглэдэг. Махны цаасан хайрцаг дээр тус компанийн таних тэмдэг, логог тавиулсан бөгөөд мах боловсруулах үйлдвэр нь Эм Ди Си Пи ХХК-тай гэрээ байгуулж хамтарч ажилладаггүй, Эм Ди Си Пи ХХК-тай холбоотой гомдлоо Цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан байна.

4.Тухайн мах боловсруулах үйлдвэрт илэрч буй зөрчил нь хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй тул Нийслэлийн прокурорын газарт 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус компанийн “Үйл ажиллагаа түр зогсоох тухай” саналыг хүргүүлсэн. Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Үйл ажиллагаа түр зогсоох тухай” 05 дугаартай прокурорын тогтоолыг үндэслэн мах сэврээх, шулах, чанах, ангилан савлах цехд 2 ширхэг төмөр лац, 12 ширхэг цаасан лац тавьж, лац ломбо тавьсан тухай 0002944 дугаартай тэмдэглэл үйлдэж, мал төхөөрөх, мах боловсруулах, ангилан савлах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүхэлд нь түр зогсоосон.

5.НМХГ-ын Сонгинохайрхан дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс гаргасан 2018 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн ”Үйл ажиллагааны тухай” 02-02-145/277 тоот дүгнэлтийг цуцалж ажилласан.

6.Нунтаг цагаан бодисонд хийгдсэн шинжилгээний дүнг үндэслэвэл:

Мах боловсруулах үйлдвэрт байсан бор цаасан ууттай цагаан нунтаг дээж авч Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид цардуул, нитрит /NaNo2/, натрийн хлор, усанд үл уусах бодис, чийг, глутамат натри, кальци магнийн карбонат, формальдегид, устөрөгчийн хэт исэл, хар тугалга, кадьми, E451(i) /Триполифосфорын хүчлийн давс/ зэргийг хими хор судлалын лабораторид шинжлүүлэхэд ХАБҮЛЛ-ийн 2022 оны 22-2657 дугаартай сорилтын дүнгээр цардуулын агууламж 92.45%, кальци магнийн карбонат 20.48%, чийглэг 11.73%, глутамат натри, нитрит, формальдегид илэрсэн тухай сорилтын дүгнэлт гарсан байна.

Шинжилгээний дүнгээс үзэхэд уг цагаан бодис нь цардуулын өндөр агууламжтай, нэмэлт бүхий нийлмэл хольц байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2022-05-27 02:04:27
    урд нь очиж шалгалт хийж байсан хүмүүстэй хариуцлага тооцоочээ