Эх үрсийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/03 тоот удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Үлэмж органик ХХК, Монфреш сүү ХХК-иудын сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Цэлмүүн гоо ХХК-ийн Герман барааны дэлгүүр, Моннидер ХХК-ийн Оргил супермаркет, Номин тав трейд ХХК-ийн Номин супермаркет, Монополь ХХК, Саямаа арвижах ХХК, Яармаг худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж ажиллаж байна.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан, хаяг шошгод Англи, Монгол, Орос хэлээр бичигдсэн санамжийг байрлуулаагүй, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамруулаагүй, нялх балчир хүүхдийн нэмэгдэл хоолны шошгод 6 сар хүртэлх насны хүүхдэд өгч болохгүй талаарх анхааруулга байрлуулаагүй зэрэг дутагдлууд илэрсэн.

Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын ахлах байцаагчдын хамтарсан зөвлөмж, албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.