ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан бусдын боломжийг хулгайлчхаад тууз хайчлах ч гэж
ИНЕГ-ын удирдлагууд хэмнэлтийн горимд шилжээд хэлтсийн дарга нарын унаж байсан туулах чадвар  сайтай том оврын автомашинуудыг инженер техникийн ажилтнууддаа хүлээлгэж өгчээ.
 
Бүр энэ тухайгаа ёстой голоор нэг мэдээлж, сүрийг үзүүлж, дотооддоо хэдэн хуучин машинаа шилжүүлж байгаа хэрнээ бас тууз хайчилж ёслол төгөлдөр арга хэмжээ зохион байгуулж байх юм.
 
Үнэндээ хэмнэх гээд байгаа юм уу, хэнээрхсэн үйлдлээ гайхуулах гээд байна уу гэдгийг нь ёстой ойлгохын ч арга алга.
 
Тэрхүү машинуудаа өгөхдөө С.Мөнхнасан “Бид цаашид инженер техникийн ажилтнуудынхаа аюулгүй байдалд илүү анхаарч ажиллана. Дарга нь том оврын автомашин унадаг биш инженер техникийн ажилтан нь сайн машин унадаг байх болно” гэсэн байгаа юм. Ердөө л үнэн төрх нь энэ бололтой. Ингээд ч зогсохгүй өмнө нь ажилтнуудын аюулгүй байдал дарга нарт огтхон ч хамаагүй байсан гэдгийг ч нотолсон үйлдэл боллоо. Уг нь ажилтан, албан хаагчгүй дарга гэж баймааргүй л юм даа.


 
ErenNews.mn
Б.Төгөлдөр

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мөнх 2022-05-24 05:58:28
    Засгийн газрын шийдвэрийг ингэж хошин шог болгох гэж байх уу! Энэ нөхөр оюун эрдэнэд дунд хуруу харуулж бна даа. Хусах хэрэгтэй.
  • ХНАА  2022-05-24 05:35:36
    Мөнхнасан Дарга аа, хөдөлмөрийн хамт олноо гэсэн сэтгэлийг чинь хүлээн авч маш их баярлалаа. Гол нь машиндаа биш, шинэ хуучиндаа биш, бидний төлөө гэсэн сэтгэл
  • Инженер 2022-05-24 05:26:05
    Anor Unuruu Purevzul Mazi нараа ажилдаа сайн дадаж, салбараа сайн мэдэж мэргэжихийг бодоорой. Залуу хүмүүс цаг заваа зөв зүйлд зориул. Сошиалаар хов жив сэвэхээ...
  • Инженер 2022-05-24 05:15:10
    Энэ ИНҮТ-ийн хамтын ажиллагааны газарт гаднаас ирсэн тавиул Өнөрцэцэг, Пүрэвзул гээд нөхдүүд хэл амаа билүүдэж суухаар усыг нь ууж байгаа бол ёсыг нь дагаа
  • Инженер 2022-05-24 04:56:12
    Өмнөх хэдэн даргын хот дотор унаж шатахуун үрдэг том жипнүүдээр хөдөө хөхөрч гадаа гандаж явдаг засварын инженерүүдийнхээ эвдэрхий пургоныг солиод өгчиж
  • Niseh  2022-05-24 04:40:10
    Хүний хийсэн зүйлийг дандаа үгүйсгэж байдаг атаархсан юмнуудын бичсэн зүйл байна.
  • Saraa  2022-05-24 04:38:10
    Зөвшдээ, машингүй болсон дарганцарууд нь уурлаад байна уу
  • Нисэх 2022-05-24 04:27:13
    унаж явсан машинаа өгснөөр ажил сайжрах уу, олон жил унасан машин эврдэл гэмтэлтэй л байж таараа инженерүүд осолд өртвөл хэн хариуцах вэ
  • Зочин 2022-05-24 01:52:31
    Иргэний нисэхийн газрын гол ажил бол нисэх бүрэлдэхүүн, онгоцны инженерүүдийн аюулгүй ажиллагааг хангах асуудал хамгийн чухал
  • Зочин 2022-05-24 01:44:21
    уг нь хийсэн бүтээсэн ажлаараа гайхуулсан бол дээр байхсан даа