Хөвсгөл нууранд живсэн машин, техниийг татан гаргах ажиллагааг Япон улс дэмжиж ажиллана гэв

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон улсын байгаль орчны сайд Ц.Ямагүчи, дэд сайд Т.Оока нартай уулзаж, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, усны менежмент, нүүрс төрөгчийн хий шингээлт, биологийн олон янз байдал, агаар орчны бохирдол, заг хамгаалал, Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа зэрэг өргөн сэдвээр санал солилцож, байгаль орчны салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ цаг хугацаанд тус улсад айлчлал хийж, биечлэн уулзаж байгаад Япон Улсын Байгаль орчны сайд Ц.Ямагүчи, дэд сайд Т.Оока нар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд талархаад, цаашид хоёр орны хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийг эрмэлзэж буйгаа илэрхийлж байв.

Талууд үргэлжлүүлэн байгаль орчныг хамгаалах асуудалд дэлхийн болон бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд олон талт, үр дүнтэй ажлуудыг хамтран хийж хэрэгжүүлэхээр ярилцав. Тухайлбал, хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга Хөвсгөл нуурыг хамгаалах чиглэлээр тус нууранд живсэн 28 машин, техник, онгоцыг татан гаргах ажиллагааг Япон Улс бүрэн дэмжиж ажиллахаа тус уулзалтаар илэрхийллээ.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Хөвсгөл нуур нь манай улсын нийт цэнгэг усны 74.6 хувийг эзэлдэг стратегийн чухал ач холбогдолтой нуур юм. Нууранд живсэн 28 машин, техникийн тав нь дотроо шатахуунтай учир эн тэргүүнд татан гаргах зайлшгүй шаардлага тулгараад байгаа билээ. Живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааны хүрээнд өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 1985 онд живсэн хөлгийг амжилттай татан гаргаж чадсан билээ. Тус ажиллагааны хүрээнд Хөвсгөл нууранд живсэн 28 машин, техникийг 2024 онд бүрэн татан гаргахаар төлөвлөгөөт ажлууд шат дараатай хийгдэж байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.