Мэргэжлийн хяналтынхаан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байх нь байдаг л үзэгдэл үү
Хятадын хөрөнгө оруулалттай “Эм ди си пи” гэх махны үйлдвэрийн талаар хэсэг л шуугицгаалаа. Тэгж тэгж сая нэг юм НМХГ-аас тайлбар хийв. Тэдний мэдээлж буйгаар “Эм ди си пи” ХХК-д холбогдох гомдол шуурхай дуудлагын утсаар ирсэн бөгөөд хяналт шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангахгүй, агуулахын бүртгэлгүй Хятад шошготой, хугацаа нь дууссан нунтаг бүтээгдэхүүнийг зааваргүй хэрэглэж байсан.
 
Тухайн байгууллагад “Энэ асуудалд нь Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн хэрэг нээнэ. Өмнө нь Эмээлт орчим дахь махны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийхэд ариун цэврийн шаардлага хангахгүй зэрэг олон зөрчил илэрч байсан. Тийм зөрчил махны үйлдвэрүүдээс байнга илэрдэг...” гэх тайлбар хийж байв.
 
Хамгийн хачирхалтай нь цар тахал эхэлснээс хойш мах, махан бүтээгдэхүүн, гурил гурилан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрт шалгалт хийгээгүй гэж тэд хэлсэн. Тэгвэл ковидын үед ажиллаж байсан газрууд нь дээрх үйлдвэрүүд. Гэтэл шалгалт хийх хуваарийг нь дээрээс нь цуцалсан гэж байгаа. Үүнийг юу гэж олйгох вэ. Цар тахлаар өвчлөхийн зэрэгцээ ард иргэд нь ямар ч хараа хяналтгүй бүтээгдэхүүн идэж уусан болж таарч байгаа юм.
 
Тухайн “Эм ди си пи” гэх үйлдвэр нь 2018 онд компанийн эрхээ авсан байсан ч 2019, 2020 онд огт ажиллаагүй юм билээ” гэх хариулт өгөөд сууж байгаа нь  НМХГ-ынхны ажил хэр зэрэг байгаа, бас Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ч нөлөөлж мэдэхээр дээрх 3 үйлдвэрт яагаад шалгалт хийхгүй байсан зэрэг нь өөрөө асуудал гэж харагдаж буй юм.
 
Нөгөөтэйгүүр МХГ нь зөвхөн иргэдийн гомдол мэдээллээр л ажилладаг газар юм бол цаашид байх хэрэг бий ч юм уу гэж иргэдийн бухимдах нь ч зөв.
 
Товчхондоо бол тэдний хэлж буйгаар эрүүл ахуйн шаардлага хангахгүй байх нь байдаг л үзэгдэл гэж ойлгогдож байгаа учраас ард иргэд бухимдаж буй юм.

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ах 2022-05-20 14:51:41
    С.Цээл гэнэ үү, эргүү малаа. Битгий шалгаАд бай гэж ЗГ чинь шийдвэр гаргасан.
  • zochin 2022-05-19 07:21:01
    Хорт хавдрын үхлээр улсаараа 1-р байранд бичигдэхэд зөндөө зүтгэв