Эх орондоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болчих гээд Энэтхэг улсаас их хэмжээний зээл авсан. Яах вэ, барьж байгаа, барилга байшин нь босч байгаа л гэдэг.
Гэвч чононд хонь хадгалуулав гэгчээр тус “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нь ёстой хэмнэхийг мэдэхгүй татвар төлөгчдийн хөрөнгөөр туйлдаг нэгэн. Бид өмнө нь Д.Алтанцэцэг захирал хотын төвийн оффисоо сардаа 30 орчим сая төгрөгөөр түрээслэдэг тухай мэдээлж байсан.
Одоогоор олны анхаарлын төвд байгаа Хөгжлийн банканд л гэхэд тус үйлдвэр 160 тэрбум төгрөгийн өртэй яваа.
Үндсэн хөрөнгө оруулалт нь ч Энэтхэг улсын зээлийн хөрөнгө. Тийм байтал мань Д.Алтанцэцэг санхүүгийн сахилга бат гээчийг огтхон ч мэддэггүй нэгэн аж.
Тус “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн 2021 оны үйл ажиллагаанд Үндэсний аудитын байгууллага шалгалт хийгээд хэдэн тэрбумын хөрөнгө үрэн таран хийснийг нь ил болгож, албан шаардлага хүргүүлж, акт тогтоосон байна.
Тухайлбал, албан томилолтоор ажилласан 13 хүнд томилолтын мөнгөтэй давхардуулан илүү цагийн хөлс 8.1 сая төгрөг олгожээ.
-page-022.jpg)
Хувийн аж ахуйн нэгж буюу Болд төмөр ерөө гол ХХК-ийн 297, МТЛ ХХК-ийн 659, Цахиурт овоо ХХК-ийн 545 вагон ачаа тус тус тээвэрлэсэн ч ЗТХ-ийн сайдын тушаалын дагуу суурь бүтцийн ашиглалтын 1 тэрбум 732 сая төгрөгийн зам ашиглалтын төлбөр аваагүй байгаа юм. Товчхондоо хувийн хэвшлийнхэнд найр тавин суужээ л гэсэн үг.
-page-023.jpg)
Ингээд зогсохгүй компанийхаа ТУЗ гэх нөхдөд гадаад томиолотын зардал 21.6 сая төгрөг баталж, тэдний цалинг 1.2 сая төгрөгөөр тогтоосноос 9 гишүүнд нь нийт 22.8 сая төгрөгийн цалин илүү олгожээ.
-page-026.jpg)
Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК нь төслийг зээлээр санхүүжүүлдэг гэдгийг дээр дурдсан. Гэтэл мань Д.Алтанцэцэг захирал гэрээт байгууллага, туслан гүйцэтгэгчдэд урьдчилж төлсөн бөгөөд энэ тооцооны авлага 4 тэрбум 772 сая төгрөг байгаа нь зээлийн хүүг 582.6 сая төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийг үр ашиггүй зарцуулж, алдагдлыг өсгөсөн байна.
-page-025.jpg)
Урт хугацааны бүтээн байгуулалтын ажил нэрээр халхавчилж, гаднын улсын зээл тусламжаар барьж буй төслүүдэд анхнаас нь санхүүгийн хяналт байнга тавих шаардлагатай байна. Эс бөгөөс их мөнгөний урсгал эргээд олдохгүй тийшээ хөдөлж мэдэхээр байгаа нь энэ удаа аудитын баримтаар нотлогдсоныг хуулийнхан ч анхааралдаа авах хэрэгтэй болов уу.
ErenNews.mn
Б.Төгөлдөр