Өөрийн компанийг ХОМ-тээ мэдүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцуулав

Авлигатай тэмцэх газар нь хуульд заасан чиг үүргийн дагуу иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт ажлын хүрээнд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгадаг бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 385 албан тушаалтны мэдүүлгийг хянан шалгаад байна. 

Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийн дагуу 35 албан тушаалтанд хариуцлага тооцуулснаас сануулсан 12, албан тушаалын цалинг 3 хүртэл сарын хугацаатай 30 хувиар бууруулсан 17, албан тушаал бууруулсан болон ажлаас халсан 6 албан тушаалтан байна. 

Тухайлбал, хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Ч.Мөнхдэлгэр, “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорнод аймаг дахь салбарын дарга П.Мөнхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Жаргаланд албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаатайгаар 30 хувь хүртэл бууруулж, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан компанийг мэдүүлээгүй Ус сувгийн удирдах газрын дэд дарга, ерөнхий инженер Д.Эрдэнэбат, Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж нарт албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатайгаар 30 хувиар бууруулах хариуцлагыг тус тус тооцуулсан байна.

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-12-09 00:33:07
    нанзаддорж бол аймаар баян шдээ, хувьдаа замын компанитай хүүтэйгээ нийлж.
    202.70.44.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Мелочь 2014-12-08 23:31:26
    Бараг нүдэнд харагдахааргүй жижигхэн жараахайнууд байна шдээ, эд нар чинь. Нөгөө том тул, акулууд хаачсан бэ?
    202.179.0.238
    Мэдэгдсэн Хариулах
  • ббббб 2014-12-08 11:33:50
    Авилгалтай тэмцэх газар гэж доод түвшиний албан тушаалтнуудад үйлчилдэг газар юм шив дээ
    202.72.246.106
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-08 09:04:08
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.57
    Мэдэгдсэн Хариулах
  • buugiib 2014-12-08 08:23:26
    Худалч улсуудыг шууд зайлуулдаг баймаар юм. Хн цалингийн 30% гэчихчээ
    112.72.13.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Мянгат малчин 2014-12-08 08:19:54
    Мянгат малчин би мянган мал бүхнээ таньдаггүй ш дээ. Туслах малчид хариулчихаж байгаа юм чинь. Наадуул чинь бас над шиг тэгэхдээ мянган компанитай хүн байгаад г...
    112.72.13.163
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958,ти 2014-12-08 08:01:41
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.57
    Мэдэгдсэн Хариулах