Ерөнхий сайд аа, чадахгүй хүмүүсээ кабинетаасаа “зайлуулж”, төрийн ажлыг урагшлуулна уу. Ковид-19 цар тахал, ОХУ болон Украины асуудал гээд цаг үеийн амаргүй асуудлын дунд цаана чинь бусад улс, гүрэн хөгжөөд, хөдлөөд амьдраад байна.
Энүүхэн урд хөршийнхө туршлагаас хуваалцаж чадахгүй хоёр сайдаас чинь болж, импортын бараа бүтээгдэхүүн гацаж, эцэстээ бүр экспортын тээвэр ч зогсож мэдэхээр болчихлоо.
Тэд бол мэдээж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар нар. Тэдний хийж чадахгүй, зохицуулж чадаагүй ажлаас болж импорт байтугай экспортын тээвэр гацлаа.
Урьд нь буюу 4-5 сарын өмнө БНХАУ-ын Эрээн болон Замын-Үүд хилийн боомтын гацаанаас болж иргэд, аж ахуйн нэгжүүд ачаа, бараагаа авч чадахгүй хэдэн сараар гацсан. Урд хөршөөс чингэлэг тээврийг хүний оролцоогүйгээр шийдвэрлэсний эцэст өнгөрөгч оны 12 дугаар сараас эхлэн цөөн боловч хэдэн чингэлэг зөөвөрлөдөг болсон.
Гэтэл өнөөдөр дахиад гацчихлаа. Товчхондоо урд хөршийнхөн тухайн өдөр ямар ажил хийх вэ гэдгээс хамаарч монголчуудын ачаа гацах эсэх нь тодорхойлогддог болчхоод байна.
Дөнгөж өчигдөрхөн л гэхэд цахим орчинд Эрээн хотын гаалиар чингэлэг тээвэр гаргахгүй байгаа талаарх мэдээлэл цацагдсан.
Гэвч Гадаад харилцааны яамнаас “Эрээнд чингэлэг тээвэр хэвийн явагдаж байгаа. Чингэлэг тээвэр зогссон гэдэг ташаа мэдээлэл. Үдээс өмнө Хятадын тал чингэлэг болон импортын тээврийн хэрэгслийг 0 цэгт байршуулах үйл ажиллагаа хийгдсэн. Монголын тал 13 цагаас 0 цэгт ажиллаж эхэлдэг. Яг одоо талбай дээр 100 чингэлэг байна. 40 тн 52, 20 тн 48 чингэлэг байна. Гаалийн бүрдүүлэлт хийгээд гарахад бэлтгэж байгаа “ гэх мэдээллийг өгсөн.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Эрээний хил, гаалийнхан монголчуудтай хамтран авлигын асуудалд “хутгалдсан” тул хуулийн байгууллагынхан нь шалгаж эхэлсэн гэж байгаа. Уг нь эдгээр асуудлыг салбарын сайдууд болох Б.Батцэцэг, Л.Халтар нар харилцан тохиролцоод шийдвэрлэчих хугацаа хангалттай байсан. Харамсалтай нь тэдэнд төр төлөөлөх чадвар байсангүй.
Арга ядахдаа, Шадар сайд, Сангийн сайд, ХЗДХ-ийн сайд гээд бараг бүх сайдаараа ахлуулсан ажлын хэсэг байгуулж илгээж байсан нь ч саяхан.
Харин нөгөө талд буюу Сэхээ-Шивээхүрэн боомтод эрчим хүчний гаалийн хяналтын бүсэд AGV жолоочгүй машин ашиглалтад оруулахаар зэхчхээд байна. Товчхондоо тухайн хилийн бүсэд ч хүний оролцоогүйгээр тээвэрлэлт явагдахаар болсон гэсэн үг.
Тухайн тээврийн хэрэгсэл нь мэдээллийн зааварчилгааны дагуу замын соронзон хадаасны удирдлага дор нүүрс тээвэрлэнэ хэмээн БНХАУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд онцолж байгаа юм. Бүр “Сэхээ боомт нь AGV жолоочгүй хил дамнасан тээврийн Хятадын анхны шинэ загварыг нээлээ” гэж гайхуулж байна.
Харин манай талын хувьд зам тээвэр нь ч, гадаад харилцаа нь ч өөдөлж, дэвшсэн зүйлгүй хуучинтайгаа зууралдсаар өнөөг хүргэчихлээ. Импортын гацаа нь экспортын гацаа болж хувирах нь цаг хугацааны асуудал болж байна.
Энэхүү AGV жолоочгүй хил дамнасан тээвэрлэлт нь тээврийн хэрэгсэл, зам, мэдээллийн төв гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Тээврийн хэрэгсэл нь мэдээллийн төвөөс дамжуулсан үр дүнтэй зааврын дагуу замын соронзон хадаасны удирдлага дор нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Тэр нь зааварчилгааг хүлээн авсны дараа Монгол Улсын хилээр нэвтэрч, зориулалтын чингэлэг ачих газраас ачаагаа буулгах болэо гэж тайлбарлаж байна.
Ингээд Эрээнээс шалтгаалаж, импорт гацаж байсан бол энэ удаа Сэхээ боомтын “үг, зааварчилгаа”-ны дагуу экспорт гацах болчихлоо. Эрхэм Ерөнхий сайд та, энэ сайдуудынхаа толгойг илсээр суух уу.

ErenNews.mn
Б.Төгөлдөр
Б.Төгөлдөр