З.Баянсэлэнгийн чармайлт
УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт ухаан санаа нь олигтой төвлөрсөнгүй, хууль боловсруулах ажлаа ч төдийлөн хийж гавьсангүй. Долоо хоног энд, тэнд цугларч албан тушаал, сандал суудлын төлөө хэрхэн наймаалцаж, хэд гурваараа нийлэн улстөрийн хор яаж найруулцгаадгаа яруу тодоор харуулцгаав. Эхэндээ өрөө, өрөөндөө сэм нийлж, нам хуйвалддаг байсан бол сүүлдээ бүр цагаандаа гарцгаасан. Өнгөрсөн баасан гарагт хоёр, гурваараа нийлцгээн төрийн ордны тааралдсан буланд бөөгнөрч албан тушаалын төлөөх айхтар сүрхий хороо хутгацгаав. Тэдний дунд «Шударга ёс» эвслийн З.Баянсэлэнгэ гишүүн «Би юугаараа дутуу юм» гэсэн шиг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, шинэхэн нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, эвслийнхээ бүлгийн дарга Н.Батцэрэг нартай төрийн ордны зүүн буланд цуглаж жигтэйхэн сүрхий «ажил хэрэг» ярьцгаасан.
Тэгтэл төд удалгүй жигхэйхэн гайхалтай, бас инээдтэй сураг сонсогдсон нь Г.Шийлэгдамбыгаа Эрүүл мэндийн сайдад зүтгүүлээд үзэхээр ярилцсан нь дуулдаж зарим хүнийг цус харвуулчих дөхсөн билээ.
 
Хэрэв аз болж цаг оройтоогүй бол Г.Шийлэгдамба Эрүүл мэндийн сайдаар тодорч, хамгийн их чармайлт гаргаснаараа З.Баянсэлэнгэ гишүүний нөхөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болж, нар баруунаас салбайсан муу навтас нөмрөн гарч ирж золигтох байсан болов уу. Одоо ч тэгээд хүний уйгагүй хүчин зүтгэл, чармайлт юунд ч хүргэж, ямар ч суудалд хэнбугайг ч залчихаж мэдэх мөн ч сайхан цаг үе шүү дээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-12-09 05:55:49
    er ni zasag tor saidaa bolieo bugd tsug hii tegeed hen hiij chadaj bn ter ni uldee
    203.91.112.250
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-08 08:04:02
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.57
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-12-08 07:23:37
    Eryyl mendiin salbar elgeeree mulhuj baihad yun Shiilegdamba ve. Ichih heregtei dee neree tatval taarna
    202.179.20.116
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-08 07:10:13
    Юун Шийлэгдамба вэ, эрүүл мэндийн салбараас саналаараа нэрээ татаа чээ
    202.179.23.125
    Мэдэгдсэн Хариулах
  • аа 2014-12-08 06:59:01
    ойлгосонгүй.микроны жолооч гээд байсан нөхөр нь үү.
    202.170.71.39
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2014-12-08 06:50:49
    tsuvuun tsagaa gej..
    112.72.8.244
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-08 06:50:11
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.57
    Мэдэгдсэн Хариулах