НМХГ: Хятад шошготой цагаан өнгийн нунтаг бүтээгдэхүүнийг  махтай хольж хэрэглэж байсан нь тогтоогдсон

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цаг үеийн асуудлаар /2022/05/17/ мэдээлэл хийлээ. 

Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” компанийн мах боловсруулах үйлдвэрийн талаар ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн. Тус үйлдвэр нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нь тогтоогдсон бөгөөд технологийн орц заавар байхгүй, агуулахын бүртгэлгүй байсан.

Мөн тус үйлдвэрт БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хадгалах хугацаа нь дууссан хятад шошготой цагаан өнгийн нунтаг бүтээгдэхүүнийг технологийн ямар нэгэн зааваргүйгээр махтай хольж хэрэглэж байсан нь тогтоогдсон. Тус зөрчлийн дагуу үйлдвэрлэлийн орчинд байсан нунтаг бодис, бодисыг хольсон ус, ямааны мах зэргээс дээж авч шинжлүүлэхээр лабораторид хүргүүлсэн. Хэргийг прокурорын байгууллагад шилжүүлж, шалгах ажил үргэлжилж байна.

Иймд иргэд худалдан авч буй бүтээгдэхүүний хадгалах хугацаа, зөвлөмжийг сайтар ажиглахыг хүсч байна гэлээ.

Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.