Гишүүдийн хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ

Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор гурван долоо хоногийн өмнө УИХ-д гаргасан. УИХ хоёр долоо хоногийн өмнө “...Түгдэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдсэн. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий прокурорыг “...Саналаа дахин оруулах гэж байна” гэсэн мэдээлэл байв. Гэвч хүргүүлсэнгүй.

Харин тэрбээр УИХ-ын гишүүдийн асуудлаар өөр шийдэлд хүрсэн байна. УИХ-д санал хүргүүлэхгүй юм байна. Харин гишүүдийн холбогдоод байгаа хэргийг шууд шүүхэд шилжүүлэхээр болжээ.

Эх сурвалжийн мэдээллээр, Хөгжлийн банкны зээлтэй холбоотой 19 аж ахуйн нэгж, 80 гаруй холбогдогчтой томоохон хэрэгт прокурор дүгнэлт бичиж байгаа юм байна. Эдгээр 80 гаруй холбогдогч дунд өмнө түдгэлзүүлэх саналд нэр дурдагдсан дөрвөн гишүүн багтжээ. Тэдэн дээр Х.Баттулга нэмэгдсэн байна. Түүнийг Хөгжлийн банкны зээлтэй холбогдуулан шалгаж байжээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан /2022.5.13/ гарагт уг зээлтэй холбоотойгоор АТГ, ЭЦА-ны мөрдөгчид МоАХ-ны байранд үзлэг, нэгжлэг явуулсан байна.

Энэхүү “багц” хэргийг ойрын үед Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх бололтой.

“Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2022-05-16 10:40:33
    ЗӨВ ШҮҮ ТЭГЭЭД ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ МОНГОЛД ХЭРХЭН БИЕЛДӨГИЙГ БОДИТООР ҮЗДЭГ ХЭРЭГЭЭ ,,,ШҮҮХ БИЕ ДААЖ УУ ҮЗҮЙ ЮУ ГЭДЭГ МӨД ИЛ БОЛЖ ДЭЭ ,,,,,,,