МИК гэж том газрын булхай дэлгэгдэж эхэлмэгц төрийн зарим өндөр албан тушаалтан, банк санхүүгийн байгууллагынхан өмөөрч эхэлсэн. Товчхондоо МИК бол байх ёстой, гадныхан харин ч манай МИК-ийг магтан сайшаадаг гэхчлэн “гоёж” байна.
Гэвч тэдний цаана мөн л ашиг сонирхлын зөрчил нь агуулагдаж, МИК-ийг аваад үлдчих гэсэн санаагаа ил хэлж байгаа нь тэр. Товчхондоо тэд л ипотекийн зээлийн хүүг бууруулах сонирхолгүй байна гэсэн үг.
Өдгөө МИК-ийн ТУЗ гэж эрх мэдэл бүхий хэдэн хүн бий. Төр, хувийн хэвшлийнхэн нийлчихсэн. Мэдээж алдарт ХХБ-ныхан болон тэдний “охин” компанийн албан тушаалтнууд.
Тодруулбал, ТУЗ-ийн даргаар “Азиа дайверсифайд рийл истэйт фанд нэг” ХХК-ийн зөвлөх М.Мөнхбаатар, гишүүдээр нь Монголбанкны нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Хөгжлийн банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал асан С.Цэрэндаш, ХХБ-ны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал Т.Даваажав, “Ти Ди Би Секъюритис ҮЦК” ХХК-ийн ерөнхийлөгч Э.Тулга, Капитрон банкны гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар, ТУЗ-ийн хараат бус гишүүдээр Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төслийн удирдагч Э.Шижир, Монгол Улсын Их Сургуулийн дэд профессор Ч.Хашчулуун, “Мандал даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ө.Ганзориг нарын хүн бүтгэлтэй байгаа.
Монгол Улсад урдаа барьдаг бас тэргүүлэх хэмжээний эдийн засагчдын тоонд зүй ёсоор багтдаг хүмүүс.
Засгийн газар өнгөрсөн 2013 оноос хойш есөн жилийн хугацаанд Монголбанкаар дамжуулан орон сууцны ипотекийн зээлийг хэрэгжүүлж нийт 6 орчим их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн байдаг.
Тэгвэл Монголын Ипотекийн Корпораци /МИК/ нь орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөс сар бүр хувь авч, зөвхөн 2014-2018 онд 282 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон тухай санхүүгийн тайландаа тусгаж, дурдсан байдаг. Харин үүнээс хойших тайлангаа нуучихсан.
Тиймээс Шадар сайд болон төрийн байгууллагуудаас Ажлын хэсэг гаргаж шалгаж эхэлсэн. Харамсалтай нь МИК-ийн ТУЗ-ийн гишүүд гэх эрх мэдэлтнүүд төр, хувийн хэвшлийн хамтарсан баг болчхоод зарим баримтаа гаргаж өгөхгүй байгаа тухай эх сурвалжууд хэлж байгаа юм.
Бүр эсрэгээр нь төр хувийн өмчид халдах нь хэмээн “матрын нулимс” унагаж эхэллээ.
МИК-тай “дайн” зарлаад байгаа Шадар сайд С.Амарсайханы хувьд ипотекийн зээлийн хүүг 8, 6 бүр түүнээс бага байх ч боломжтой байх тухай ч ам алдсан.
Энэ нь өнөөдөр ипотекийн зээлтэй 60 гаруй мянган өрхийн эдийн засагт ямар их нэмэртэй вэ гэдгийг тооны машин дээр хэдэн тоо цохиход л олоод мэдчих боломжтой асуудал.
Уг нь иргэдээ орон сууцжуулах гэсэн төр, засгийн бодлого шийдвэрийг зохистойгоор хэрэгжүүлэх ёстой байтал МИК зөвхөн хувийн хэвшилдээ буюу өөрсдөдөө ашигтай ажиллаж ирсэн нь өнөөх л ТУЗ-ийн гишүүдтэй холбоотой байх нь. Ядаж л Монголбанкны нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин нь МИК-ийн ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэлийн удирдлагын хорооны дарга байхаар яаж бүх баримтыг ил тод гаргах вэ дээ.

ErenNews.mn
Б.Төгөлдөр
Б.Төгөлдөр