Өмгөөлөгчийн шалгалтыг ирэх сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулна

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Өмгөөлөгчийн шалгалтын товыг 2022 оны 6 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Өмгөөлөгчийн шалгалтын бүртгэлийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл https://shalgalt.ama.org.mn/ цахим хуудсаар явуулна.

Өмгөөлөгчийн шалгалтын хэлбэр:

1. Тохиолдол шинжлэх шалгалт

• Үндсэн хууль, Захиргааны эрх зүй

• Иргэний эрх зүй

• Эрүүгийн эрх зүй

• Өмгөөлөгчийн ёс зүй

2. Мэтгэлцэх ур чадвар эзэмшсэнийг тогтоох шалгалт

• Эссэ

Тохиолдол шинжлэх шалгалтын үргэлжлэх хугацаа төрөл тус бүр 120 минут, Эссэ бичих нийт хугацаа 90 минут бөгөөд 800-1200 үгтэй байна.

Бүртгэлийн хураамж 150,000 төгрөг

Холбоо барих: 70126861-4 / Сургалт, шалгалт хариуцсан мэргэжилтэн/

Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмыг https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390044708641... эндээс харна уу.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.