Шольцын нам Германы хойд хэсэгт хүчтэй ялагдал хүлээв

Германы Канцлер Олаф Шольц тэргүүтэй Германы Социал демократ нам Германы хойд хэсгийн Шлезвиг-Гольштейн мужид болсон орон нутгийн сонгуульд бага дүн үзүүлсэн гэж Politico бичжээ. Тус хэвлэлд мэдээлснээр сөрөг хүчин Христийн ардчилсан холбоо  санал хураалтыг тэргүүлж, урьдчилсан дүнгээр 43 хувийн санал авчээ. Социал демократ нам 15.5 хувийн санал авсан нь 2017 оны орон нутгийн сонгуулиас 12 хувиар бага байна. Үүний зэрэгцээ эрх баригч эвсэл дэх Социал демократ намын хамтрагчид болох Чөлөөт ардчилсан нам ч хамгийн сайн үр дүн үзүүлээгүй. Долоон хувиар гарсан нь таван жилийн өмнөх сонгуулийн үр дүнгээс 4.5 хувиар доогуур үзүүлэлт юм.

“Зууны мэдээ” сонин
З.Батцэцэг
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2022-05-12 00:38:53
    Орсод тал зассаны үр дүн нь ийм байдалд хүргэсэн гэсэн байна.
  • зочин 2022-05-11 11:38:48
    Жо өвгөнийг дагаж далдагансан энэ нөхөр удахгүй байхаа. Гарч ирснээсээ хойш нэр хүнд нь байнга буурч байгаа.