ШӨХТГ арилжааны банкнуудын зээл олголтын 1 хувийн шимтгэл бодитой эсэх талаар шалгалт хийнэ

2022 оны 5-р сарын 09 ний өдөр хуульч О.Батхүү арилжааны банкнуудын зээл олголтын үйл ажиллагааны зардал буюу 1 хувийн шимтгэлийн талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргалаа. Арилжааны банкнууд бүгд ижилхэн 1 хувийн шимтгэл авч байгаа нь чөлөөт зах зээл дээр үгсэн хуйвалдаж 1 хувийг тогтоож шударга бусаар өрсөлдөж байна гэж үзэн энэ талаар шалгаж өгөхийг хүссэн байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар арилжааны банкнуудтай шүүхийн маргаан үүсгэсэн тохиолдолд Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооны хуульчид ШӨХТГ-т дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун уг хүсэлтийг хүлээн авч ажлын хэсэг томилохоор боллоо. Өрсөлдөөнт зах зээлд банкнуудын шимтгэл адилхан байгаа нь иргэдэд сонголт өгөхгүй байна. Өрсөлдөөний тухай хуульд хэрэглэгчийг хясан боогдуулахыг хориглосон. Зээлдэгч өөрөө бүх шаардлагатай материалыг бүрдүүлээд банканд гаргаж өгдөг. Зээлийн эдийн засагч ипотекийн зээл авах гэж буй иргэний сонгосон байрны зургийг л нэг удаа очиж авдаг. Тэгсэн атлаа маш өндөр дүнтэй шимтгэл авч байна. Шалгалтын хариуг олон нийтэд мэдээлнэ. Хэрэв банкнууд 1 хувийн шимтгэлийг үндэслэлгүйгээр авч байгааг тогтоовол Төв банканд хандан, одоо мөрдөж буй журмыг өөрчлүүлэх талаар ажиллана гэв.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mxn 2022-05-11 08:03:51
    угаасаа авдаг шалгавал шалгаач хэдэн өдөр ярих вэ С.Мөнхчулуунаа
  • иргэн. 2022-05-10 13:00:16
    Мөнгө зээлж байгаа хүн мөнгөө авахын тулд боогдож 1%-иа банкинд дээрэмдүүлдэг. зээлдэгч өөрөө материалаа бүрдүүлж өгдөг. зээлдэгч 1% -нхаа хүүг төлдөг.