Юн Сук Ёлын Засгийн газар сайдуудаа бүрдүүлж чадсангүй

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин өчигдөр /2022.05.09/ албан тушаалаа хүлээлгэн өглөө.  Энэ үеэрээ тэрбээр энх тайван  тус улсын оршин тогтнох, хөгжин цэцэглэх үндэс гэдгийг тодотгоод хоёр Солонгосын харилцааг сайжруулах хэлэлцээ хийх хэрэгтэйг онцолжээ. Мүн Жэ Ин бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр Солонгосын харилцааг нэн тэргүүнд тавьдаг байв. Тэрбээр шинэ ерөнхийлөгчид хандан “Өмнөх Засгийн газруудын  бүтээсэн ололт, үйл хэргийг амжилттай үргэлжлүүлнэ гэж итгэж байна” гэсэн юм.

Харин шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёл өнөөдөр тангаргаа өргөнө.  Түүний тангараг өргөх ёслолд оролцохоор Сингапурын ерөнхийлөгч Халима Якоб, БНХАУ-ын дэд дарга Ван Чишань нар айлчилж байгаа юм.

Гэвч  Юн Сук Ёлын Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах хэд хэдэн сайдын суудал хоосон хэвээрээ байна. Учир нь авлигын хэрэгтэй холбоотой хоёр намын зөрчил үүсэхийн хажуугаар сайдуудыг нэр дэвшүүлэх Үндэсний ассамблейн сонсгол хойшлоод байгаа юм. Тиймээс шинэ ерөнхийлөгч ажлаа эхлүүлэхэд хүндрэл үүснэ хэмээн ажиглагчид таамаглаж байгаа талаар “Korea Times” мэдээлэв.

Одоогийн байдлаар Үндэсний ассамблей 19 нэр дэвшигчийн дөрвийг нь батлаад байгаа юм.  Үүнд Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайдад нэр дэвшсэн Ли Жон-сик, Шинжлэх ухаан, мэдээлэл харилцааны сайдад нэр дэвшсэн Ли Жон-хо, Байгаль орчны сайдад нэр дэвшсэн Хан Хва-чин, Чоо нар багтжээ.

Юн Сук Ёлын багийн нэг албан тушаалтан “Yonhap” агентлагт утсаар мэдээлэл өгөхдөө “Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр  Шадар сайд, Эдийн засаг, санхүүгийн сайд Чо Кюн-хо ажиллана. Тэрбээр санхүүгийн сайдын албыг давхар хашна. Ерөнхий сайдад нэр дэвшигч Хан Дак-сүг Үндэсний ассамблей батлахгүй бол бид Чо Кюн-хог томилохоос өөр сонголтгүй. Томилж амжаагүй сайдуудын үүргийг дэд сайдуудад хариуцуулахаар төлөвлөж байна” гэж мэдэгджээ.

Энэ долоо хоногт Хууль зүйн сайдад нэр дэвшигч Хан Дун-хун, Эрчим хүч, худалдаа, аж үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Ли Чан-ян, Гэр бүл, жендэрийн тэгш байдалд нэр дэвшигч нарын хэлэлцүүлгийг хийхээр Үндэсний ассамблей төлөвлөж байна.

  “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.