Засгийн газар Төрийн хэмнэлтийн хуулиа батлуулсан ч хэрэгжүүлж чадах уу. Тэдэнд тийм боломж бий юу гэдэг нь анхаарал татсан сэдэв хэвээр байгаа.
Учир нь төрийн өмчит болон төсөл хөтөлбөр хариуцсан байгууллагын удирдлагуудын ихэнх нь улстөрчдийн “угжныхан”.
Тиймээс хуулиа биелүүлж, Засгийн газрын үгэнд орсонгүй хэмээн хичнээн хариуцлага тооцох гээд ч барахгүй л болов уу.
Хамгийн энгийн жишээ. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК л гэхэд “Бодь цамхаг”-т сардаа бараг 30 сая төгрөгийн түрээс төлж, ажилладаг.
Уг нь мань гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгт 2020 онд Үндэсний аудитын байгууллагаас “Бусдаас түрээслэдэг байр талбайн түрээсийн төлбөрийг дээд газрын шийдвэрээс илүү үнээр түрээслэсэн” гэж үзэн албан шаардлага хүргүүлсэн байдаг. Гэвч тэд анхаарч харах байтугай 10 саяас 30 сая төгрөг болтол түрээсэлсээр байгаа.
Энэ мэтчилэн олон байгууллага бий. “Оюуны өмчийн газар” сардаа 10 сая, “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар” сардаа 30 сая, “Эрдэнэс тавантолгой” 40 сая, “Эрдэнэс Оюу толгой” 12 сая, “Монголын төмөр зам” сардаа 200-300 сая төгрөг гэхчлэн түрээсийн төлбөр төлдөг.
Засгийн газраас өргөн мэдүүлж батлуулсан Төрийн хэмнэлтийн тухай хуульд албан тасалгааны зардлын талаар “Төрийн албан хаагчийн албан ажлын өрөөний талбайн хэмжээ, дотоод зохион байгуулалт, тавилга хэрэгслийн нийтлэг жишгийг Засгийн газар батална” гэж тусгасан.
Тэгэхээр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэн татвар төлөгчдийн мөнгөөр тансаг оффис түрээслэдэг дарга нарынхаа төсвийг хасаж, бодит хэмнэлт гаргуулах хэрэгтэй. Эс бөгөөс хэмнэх нэрээр хэдэн автомашин хассанаа битгий их хөрөнгө гэж бодоорой.
ErenNews.mn
Б.Төгөлдөр